Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, үндэсний бөхийн улсын аварга, Ардын багш, Гавьяат тамирчин Одвогийн Балжиннямд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.
Увс аймгийн Наранбулаг сумын харьяат тэрбээр өдгөө жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилладаг. Нэгэн цагт Монголын жүдо, самбо, үндэсний бөхийн спортыг өнгөлж явсан тэрбээр жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин. Самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга О.Балжинням 1989 онд Гавьяат тамирчин цол хүртсэн.
Улсын наадамд 17 удаа шөвгөрсөн тэрбээр 1991 оны наадамд улсын гарьд П.Сүхбатыг даван, түрүүлж, улсын арслан цол хүртэн, 1989. 1994 онд үзүүрлэсэн юм. Улмаар түүнд 1995 онд улсын аварга цол олгосон юм. О.Балжинням аваргад сүмо бөхийн ДАШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальтай.
Мөн жүдо бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин тэргүүтэй олон шилдгийн анхны багш, “Монхор” хэмээх Жамсрандоржийн Баярсайханд Гавьяат дасгалжуулагч цол хүртээхээр болжээ.