Экстрим спорт сонирхогчдын шимтэн үзэх дуртай сноубордын слопстайл төрлийн аваргууд тодроход АНУ-ын тамирчин Р.Жерард түрүүлж, Канадын тамирчин Марк Паррот мөнгө, олимпын хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Марк Макморрис хүрэл медаль хүртэв.
18 настай Р.Жеррард ийнхүү америкчуудын алтан медалийн салхийг хагалжээ. Үүний сацуу өдгөө 24 настай М.Макморрис өнгөрсөн онд хүнд бэртсэн ч жилийн дотор бэртлээс эргэн ирж, олимпоос хоёр дахь медалиа хүртэн, олны талархлыг хүлээв.