БНСУ-д хоёр дахь өдрөө үргэлжилж буй “Пёнчан-2018” олимпын наадмыг багийн дүнгээр гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар Герман улс тэргүүлж байна. Тэднээс уулын цанын эрэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд А.Пэйффер, биатлоны 7.5 км-ийн спринт уралдаанд Л.Дэхлмайер, гүйлтийн цанын төрөлд А.Веллингер нар алт, бобслейн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Йоханс Льюдвиг хүрэл медаль хүртжээ.
Германчуудын араас Нидерланд хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Норвеги нэг алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, АНУ нэг алт, нэг мөнгө, Франц, БНСУ, Шведийн тамирчид нэг алтан медаль авсан амжилтаар удаалж байна.
Олон улсын олимпын хорооны туган дор оролцож буй Оросын тамирчид нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар арваннэгдүгээр байрт бичигдэж байна.