Мьянмар улсад үргэлжилж буй дугуйн спортын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын Азийн АШТ-д манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна. Тэднээс 23 хүртэлх насны ангилалд “Алдар” спорт хорооны дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртэн, амжилтын салхийг нь хагалжээ.
70 км-ийн зайн багийн уралдаанд Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, А.Алтансүх, Э.Билгүүнжаргал, Т.Төгөлдөр, Б.Тэгшбаяр нар хурд сорин, IV байрт шалгарав.