Индонез улсад үргэлжилж буй таеквондогийн 18 дахь удаагийн олон улсын тэмцээнд “Алдар” спорт хорооны таван тамирчин оролцож буйгаас П.Тэмүүжин түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.
Олимпод өрсөлдсөн Монголын цорын ганц таеквондоч тэрбээр аваргын төлөөх тоглолтод БНСУ-ын тамирчныг 47:24-өөр хожжээ.
Мөн эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 53 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Намуун нар хүрэл медаль хүртэв.