Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-3-нд Спортын төв ордонд болж аваргуудаа тодрууллаа.
Эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн тус тэмцээнд 16 багийн 180 гаруй тамирчид өрсөлдөж, эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд хүчээ сорьж шилдгүүдээ шалгаруулсан юм. Тэмцээний дүн гарахад шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчнаар Б.Цэнд-Аюуш, эмэгтэй Ө.Сарандагина, шилдэг техниктэй тамирчнаар Э.Билэгсайхан нар шалгарчээ.
Энэ жилийн УАШТ-ий жин тус бүрт аваргалсан тамирчдыг танилцуулахад, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Тунгалаг 135 кг, 53 кг-д Н.Нямзул 152 кг, 58 кг-д Г.Баасанжаргал 186 кг, 63 кг-д Г.Анужин 180 кг, 69 кг-д Г.Отгонтуяа 190 кг, -75 кг-д Ө.Сарандагина 180 кг, +75 кг-д Э.Билэгсайхан 190 кг, Эрэгтэйчүүдийн 50 кг-д У.Амарбаяр 148 кг, 56 кг-д Г.Өнөболд 186 кг, 62 кг-д Г.Жамяъндорж 207 кг, 69 кг-д Э.Мөнхдөл 258 кг, 77 кг-д Ө.Даваагомбо 231 кг, 85 кг-д М.Гантулга 259 кг, -94 кг-д Б.Цэнд-Аюуш 267 кг, +94 кг-д Р.Мөнх-Оргил 240 кг-ыг өргөж аваргын алтан медалийн эзэд болсон байна. Дашрамд дуулгахад, хүндийн өргөлтийн спортын шилдэг тамирчдын нэг М.Анхцэцэг бэртлийн улмаас энэ удаагийн УАШТ-ийг өнжжээ.