Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний багийн лигийн “Big bowling friendship 2017” тэмцээний хоёрдугаар тойргийн гуравдугаар шат өчигдөр Big bowling төвд амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаа 14 баг 6 тоглолт хийж, өндөр оноотой нь биш бүх багийг оноогоор нь жагсаагаад халз тоглуулах журмаар аваргаар тодруулсан.
Ж.Содномдорж ахлагчтай Л.Цэцэгсүрэн, Д.Амьбөх нарын баг аваргын цомыг 2 дахь удаагаа өргөсөн бол хоёрдугаар байранд Б.Пүрэвдорж ахлагчтай Ш.Гэрлээ, Ю.Ганболд нарын баг, гуравдугаар байранд С.Батзориг ахлагчтай С.Хандаа, Г.Хүрэлбаяр нарын баг орлоо. Ж.Содномдоржийн баг тус тэмцээний нэгдүгээр тойргийн аваргаар шалгарч байсан юм.
Хамгийн өндөр оноотой буюу шилдэг тамирчнаар эрчүүдээс Big bowling клубын тамирчин Ц.Лхасүрэн 229 оноогоор, эмэгтэйчүүдээс “Мобиком”-ын тамирчин Б.Оргилмаа 206 оноогоор тодорлоо.