БНАСАУ-д болсон олон улсын таэквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д монгол тамирчин алт, хүрэл медаль хүртэв. 69 орны 500 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд ХЗДХЯ-ны Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Ж.Баттулга хатуугийн төрлийн багийн ангилалд алт, ганцаарчилсан төрөлд хүрэл медалиар энгэрээ мялаажээ.