Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Сувдмаа

Галлагаа, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна

Ахуйн хүрээний буюу объектын гал түймрийн тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 4 хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 83 тохиолдол бүртгэгдсэнийг дээрх байгууллагаас мэдээлсэн. Үүний 41 нь нийслэлд бүртгэгджээ. Өдөрт дунджаар 11 удаа түймэр гарсан гэсэн үг. Уржигдар буюу энэ сарын 5-нд гэхэд түймрийн таван дуудлага бүртгэгдсэний дөрөв нь Улаанбаатарт, нэг нь Сэлэнгэ аймагт гарчээ. 
2024-02-07

 Аялал жуулчлалын өсөлтөөр тэргүүлсэн 20 орны тоонд Монгол багтав

 Олон улсын аялал жуулчлал өнгөрсөн жилд эрчимтэй сэргэж, цар тахлын өмнөх үе буюу 2019 оны үзүүлэлтийн 88 хувьд хүрснийг НҮБ-ын Аялал жуулчлалын агентлагаас мэдээлсэн. Тодруулбал, 2023 онд дэлхий дахинд 1.2 тэрбум хүн жуулчилсан нь дөрвөн жилийн өмнөх үзүүлэлтийн 88 хувьд хүрсэн, өнгөрсөн оныхоосоо 34 хувь буюу 325 саяар өссөн үзүүлэлт болсон юм. 
2024-02-07

“Чингис хаан” нисэх буудлын дэргэд шуудан ялган боловсруулах төв нээлээ

Тус компани саяхныг хүртэл төв салбартаа олон улсын шуудан хүлээн авч, үүнтэй холбоотой үйлчилгээнүүдийг үзүүлдэг байсан бол өчигдрөөс ийнхүү дэлхий нийтийн жишгээр албан ёсны төвд, нисэх буудалд тулгуурлан үйл ажиллагаа явуулах боломж бүрджээ. Үүнийг дагаад үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах ач холбогдолтойг эл компанийн Улс хоорондын шуудангийн газрын мэргэжилтэн хэллээ. Ялган боловсруулах төв нь жилд дунджаар гурван сая орчим шуудан, илгээмжийг экспортолж, импортлох хүчин чадалтай аж. 
2024-02-07

МИАТ зуны нислэгийн хуваариа танилцуулав

МИАТ ТӨХК Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сараас орон нутгийн найман чиглэлд нислэгээ сэргээж, долоо хоног тутамд зорчигч тээвэрлэж эхэлсэн. эгвэл тус компани энэ оны гуравдугаар сарын 31-нээс аравдугаар сарын 26 хүртэлх хугацаанд эдгээр чиглэлд үйлдэх нислэгийнхээ нарийвчилсан хуваарийг шинэчилснээ танилцууллаа
2024-02-06

Аюулт үзэгдэл, ослын улмаас долоо хоногт 10 хүн нас барсан байна

Аюулт үзэгдэл, ослын дуудлага сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 29- нөөс хоёрдугаар сарын 4-нд улсын хэмжээнд үүнтэй холбоотой 112 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоосоо 21-ээр өссөн үзүүлэлт болжээ. Тодруулбал, энэ хугацаанд объектын гал түймэр 83, хүний үйл ажиллагаанаас үүдсэн осол 25 (төөрсөн, цасанд суусан, зам, тээвэр, усны), газар хөдлөлт, гоц халдварт өвчний тохиолдол тус бүр хоёр бүртгэгдсэн байна. Объектын түймэр өмнөх долоо хоногийнхоос 12-оор нэмэгдсэн аж
2024-02-06

Их хотын төрхгүй, эрээвэр хураавар Улаанбаатар

Улсынхаа нийслэл, нийгэм, соёл, аялал жуулчлал, эдийн засгийн төв цэг болсон дэлхийн их хотууд төлөвлөлтөө ухаалгаар хийж, хүнд ээлтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй сууринг бий болгодог аж. Ингэхдээ газар зүйн байршил, уур амьсгалын онцлог, орон зайн хэмжээ, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний хангамж, түүх, соёлын өгөгдөл, ирээдүйн амбиц гээд олон хүчин зүйлийг харгалзан хөгжлийн үзэл баримтлал, төлөвлөгөөгөө боловсруулж, үүнтэйгээ уялдуулан бүтээн байгуулалтуудыг хийдэг гэнэ. Харин тэдний нэгэн адил их хотын ангилалд багтсан Улаанбаатар хамгийн замбараагүй, эмх цэгцгүй, муу төлөвлөлттэй, өнгө үзэмжгүй нийслэл гэж цоллуулах болзлыг хэд дахин давуулан биелүүлчхээд байна
2024-02-06

 Газар чөлөөлөлт, нөхөн төлбөрийн дөнгөтэй “Шинэ Хархорум”

Үүнтэй холбоотой тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн сарын дундуур хэлэлцэн баталсан бөгөөд нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг нарийвчлан гаргаж, газрыг нь шилжүүлэх, чөлөөлөх нөхөн олговрыг шийдэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Үндсэндээ Орхоны хөндийд хот байгуулах газраа сонгож, баталгаажуулаад буй гэсэн үг. Харин одоо энэ хэсэг дэх газар ашиглалтын давхцлыг арилгах, чөлөөлөх хамгийн адармаатай, чирэгдэлтэй ажил эхэлж байна.
2024-02-05

Ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны байгууллага (CIDCA)-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран “Монгол Улсын ногоон сэргэлтийн бодлогын хүрээнд ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолох, мэдээлэх системийг хөгжүүлэх, менежментийг сайжруулах, бореаль буюу тайгын ойн гал түймрийг унтраах анхан шатны нэгжүүдийг чадавхжуулах ажлуудыг хийх нь.
2024-02-05

Дэлхийн ус, намгархаг газрын өдрийг хотын тогтвортой хөгжилд чиглүүлэв

Иран улсын Рамсар хотноо 1971 оны хоёрдугаар сарын 2-нд баталсан Ус, намгархаг газрын тухай конвенцыг сурталчлан таниулах зорилгоор санаачилсан Дэлхийн ус, намгархаг газрын өдөр өнөөдөр тохиож байна. Улс орнууд өнөө жил “Ус, намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд эл өдрийг тэмдэглэж, хурал, хэлэлцүүлэг, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулж буй юм
2024-02-02

Цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн улмаас 132 хүн амиа алдсан гэв

Монгол оронд цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл өнгөрсөн онд 132 удаа бүртгэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Энэ нь1990 онд бүртгэгдсэнээс 99, 2000 оныхоос 76, 2010 оныхоос 74, 2020 оныхоос 33-аар өссөн үзүүлэлт гэнэ. Цаг уур харьцангуй тогтвортой байх үед жилд ойролцоогоор 60 үзэгдэл тохиодог байсан бол сүүлийн 10 жилийн дундаж нь98 болж өсжээ
2024-02-02

“Америк, Монголын аялал жуулчлалын хөгжлийн нийгэмлэг” байгуулав

Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэргэд улс улсын зах зээл хариуцсан төрийн бус байгууллага байгуулж, тухайн орноос Монгол руу чиглэсэн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажлуудыг хийж буй. Тухайлбал, БНСУ-аас жуулчин хүлээж авдаг компаниуд хамтран Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо байгуулж, өнгөрсөн жилээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл дээрх холбооны дэргэд “Америк, Монголын аялал жуулчлалын хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллага байгуулжээ
2024-02-01

Говийн байгаль, түүхийн музей “үлэмж биетэн”-ээр үзмэрээ баяжуулжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь Говийн байгаль, түүхийн музей “үлэмж биетнүүд”-ээр сан хөмрөгөө баяжуулжээ. Соёлын яам музейг дэмжиж, хөгжүүлэх зорилтын хүрээнд Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байсан, үлэг гүрвэлийн холбогдолтой зургаан олдворыг сэргээн засаж, тус байгууллагад шилжүүлсэн аж. Тодруулбал, өвсөн тэжээлт үлэг гүрвэл завролофусын хэлхээ яс, эвэрт “үлэмж биетэн” протоцератопсын толгойн яс, орнитомимозаврын сарвуу, чулуулган дээрх загас, ургамлын үлдвэр зэргийг орон нутгийн музейд байршуулсан байна
2024-01-31

Амины үнэтэй сургамж

Сэлбэ голын голдирол, хамгаалалтын бүс, даланд хууль зөрчин газар олгосон албан тушаалтнууд, барилга, байгууламж барьсан аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцно, үерийн эрсдэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн хэнбугайг ч, юуг ч “харж үзэхгүй” хэмээн сүрийг үзүүлж байлаа, төр төлөөлж буй хүмүүс. Харамсалтай нь, тэд хэлсэн ярьсандаа хүрсэнгүй, эрсдэлийг бууруулах чиглэлээр юу ч хийсэнгүй. Үерийн эрсдэл зунтай хамт мартагдав.
2024-01-31

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нэршил, логогоо өөрчлөв

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллага албан ёсны нэршлээ өөрчилж, НҮБ-ын Аялал жуулчлал болгожээ. Тодруулбал, United nations world tourism organization (UNWTO) хэмээх олон улсын нэршлээ United nations tourism (UNT) болгож хураангуйлсан байна. Судлаачид үүнийг НҮБ-ын Аялал жуулчлалын агентлаг хэмээн утгачлан орчуулж, хэрэглэхэд тохиромжтой гэв. Мөн тус байгууллага лого болон брэндингээ өөрчилжээ
2024-01-30

Идэш тэжээлээр хомсодсон амьтад суурьшлын бүс бараадаж байна

Өвөлжилт хүндэрч, идэш тэжээл хомсодсоны улмаас зэрлэг амьтад хотын суурьшлын бүсэд орж ирэх нь элбэгшсэнийг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Өдгөө Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг байршиж байгаа гэнэ. Дээрх газрын мэргэжилтнүүд байгаль хамгаалагчидтай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт идээшин, нутаглаж байгаа амьтдыг тогтмол хянаж, ажиглалт, мониторинг хийн, биотехникийн арга хэмжээ тогтмол зохион байгуулж буй аж. Амьтдыг өөрийн зөнгөөрөө нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх хүртэл үргээхгүй, хэт ойртохгүй, айлгаж цочоохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг байгаль орчны мэргэжилтнүүд алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд анхааруулав
2024-01-30

Хадны зургийн үзэсгэлэн дэлгэх нь

Өмнөговийн Даланзадгад сумд ирэх сарын 1-3-нд “Түмэн тэмээний баяр” болно. Энэ үеэр орон нутагт нь зочлох гадаад, дотоодын жуулчдад зориулан тус аймгийнхан Говийн байгаль, түүхийн музейдээ хадны зургийн үзэсгэлэн дэлгэхээр болжээ. “Өмнийн говийн өв соёлын гайхамшиг” үзэсгэлэнд сүүлийн зургаан жилийн хугацаанд говийн баруун бүс нутагт хийсэн хадны зургийн судалгааны үр дүнгүүдээс дэлгэн толилуулах бөгөөд эртний нүүдэлчид, эзэнт гүрний язгууртнуудтай холбогдолтой олдвор, дурсгалуудыг онцлон танилцуулах аж
2024-01-26

Б.БҮҮВЭЙБААТАР: Бөхөн болон малын бэлчээр нутгийн давхцлыг нарийвчлан судалж, зохицуулалт хийх шаардлагатай

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн судлаачид хамтран “Mammalian biology” сэтгүүл (“Springer”-т бүртгэлтэй)-д “Нэн ховор монгол бөхөнгийн амьдрах орчны холбоос нутгийн үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлээд байна. Эл судалгаанд гар бие оролцсон хүмүүсийн нэг, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ахлах судлаач Б.Бүүвэйбаатартай монгол бөхөнгийн амьдрах орчинд тулгамдаж буй асуудал, холбоос нутгийн талаар ярилцлаа
2024-01-26

1961-1990 оны дунджаас 1.9 градусаар дулаарчээ

2023 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй олон гамшиг, осол тохиосон жил болсныг олон улсын цаг уурын байгууллагууд мэдээлээд буй. Тэгвэл Монгол орны уур амьсгал, цаг агаар өнгөрсөн онд ямар байсныг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс тоймлон танилцуулав. Дэлхийн агаарын дундаж температур өнгөрсөн онд 1.46 хэмд хүрсэн бол Монгол орных 1.3 градус байсан аж. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт харьцангуй сул илэрч байсан 1961-1990 оны дундаж үзүүлэлтээс 1.9 градусаар дулаан, сүүлийн 83 жилийн түүхэн дэх хамгийн халуун долоон оны нэг болжээ
2024-01-26

Монголын циркчид Монте Карлогийн наадмаас мөнгөн цом хүртлээ

Монакогийн Хант Улсын Монте Карло хотод болсон 46 дахь удаагийн олон улсын циркийн наадамд Монголоос Т.Амартүвшин ахлагчтай “Troupe Amaraa” хамтлаг амжилттай оролцож, “Хүннү гүрэн” хэмээх акробатын үзүүлбэрээрээ мөнгөн цом хүртжээ. 1974 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг наадмаас манай улс анх 1987 онд уран нугаралтын үзүүлбэрээр мөнгөн цом хүртэж байсан аж
2024-01-25

Тахь сэргээн нутагшуулж буй газруудад биотехникийн арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид Алтай таван богд, Сийлхэмийн нурууны тусгай хамгаалалттай хэсэг болон түүний орчны бүсэд биотехникийн арга хэмжээ зохион байгуулж, 260 боодол өвс, есөн тонн давс байршуулжээ. Тодруулбал, Шивээт хайрхан, Талдгийн их уул, Сонгинот, Мухар, Хүрэн хайрхан, Хар магнай зэрэг газарт зэрлэг амьтдад зориулж, зургаан удаа өвс, тэжээл тавьсан байна. 
2024-01-25