Өмнөговийн Даланзадгад сумд ирэх сарын 1-3-нд “Түмэн тэмээний баяр” болно. Энэ үеэр орон нутагт нь зочлох гадаад, дотоодын жуулчдад зориулан тус аймгийнхан Говийн байгаль, түүхийн музейдээ хадны зургийн үзэсгэлэн дэлгэхээр болжээ. “Өмнийн говийн өв соёлын гайхамшиг” үзэсгэлэнд сүүлийн зургаан жилийн хугацаанд говийн баруун бүс нутагт хийсэн хадны зургийн судалгааны үр дүнгүүдээс дэлгэн толилуулах бөгөөд эртний нүүдэлчид, эзэнт гүрний язгууртнуудтай холбогдолтой олдвор, дурсгалуудыг онцлон танилцуулах аж.
“Түмэн тэмээний баяр”-ын үйл ажиллагааг уг үзэсгэлэнгээр нээж, 1-3-нд 09.00-18.00 цагт иргэд, олон нийтэд үзүүлэх юм байна.