Цэцийг өөрчлөхөд чиглэсэн ээлжит төсөл
Засгийн газар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөө боловсруулж, олон нийтээс санал авч эхлээд байна. Төсөл нь тун цомхон бөгөөд УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 152 болгохоор тусгажээ. Гэхдээ парламент нэг танхимтай хэвээрээ байна
2023-04-19
Намуудад найдах л үлдлээ
...УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг парламент өнөөдрөөс хэлэлцэнэ. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлэх юм. Хоёр өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөсөн “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатрын хэлсэнчлэн эл хоёр төсөл бол“ нэг зоосны хоёр тал” шиг багц хууль болох учиртай...
2023-04-12
Улс төр: МАН, АН
УИХ дахь намын бүлгүүд өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл өглөө. АН-ын бүлгийнхэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцсан байна. Эл төслийг Ерөнхийлөгч ойрын үед өргөн барих гэнэ. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар АН-ын байр суурийг нэгтгэх дэд ажлын хэсгийг тус намын гишүүн М.Чимэддорж ахалж буй бөгөөд тэрбээр гишүүдэд мэдээлэл өгчээ.
2023-04-11
УИХ-ын сонгуулийн тухай хуульд ямар нэмэлт, өөрчлөлт тусгав
УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт парламентаар хэлэлцэж эхэлнэ. Тиймээс УИХ-ын гишүүдийг бүхэлд нь тойргоос сонгодог тогтолцооноос татгалзаж, холимог хувилбар дэвшүүлсэн гэдгээрээ анхаарал татаж буй энэ удаагийн төсөлд өөр ямар нэмэлт, өөрчлөлт байгааг тодруулъя. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлттэй холбоотойгоор гадаадад байгаа иргэдийн саналыг авахаар энэ удаагийн төсөлд тусгасан юм.
2023-04-10
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 19-нөөс зогсооно
Мөн энэ сарын 19-нөөс эхлэн холбогдох аймаг, сум, дүүргийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм. Ташрамд дурдахад, иргэд нөхөн болон дахин сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээлэлтэйгээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсаар дамжуулан танилцаж, шалгах боломжтой.
2023-04-07
“Төр дангаараа ажил олгогч болж хувирлаа”
Ингэснээр эхний ээлжид төрийн албан хаагчдын тоог нэмэхгүй байх, улмаар бууруулах зарчмын шинэчлэлийг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэж хариулав. Тайлант хугацаанд улс төрийн албан тушаалтан 406-гаар цөөрсөн нь сайн ч төрийн захиргаанд 998 орон тоо шинээр нэмэгдсэн нь нэг яам, хоёр агентлаг шинээр байгуулсантай холбоотойг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Билгүүн тодотгосон юм.
2023-04-07
Ажил олгогч Ардын нам
Төрийн албан хаагчдын тоо түүхэн дээд түвшинд хүрч, нийт хүн амд эзлэх хувь нь 6.68 болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар өссөн дүн бөгөөд нийт ажиллах хүчний 17 хувь нь төрийн албанд ажиллаж байна гэсэн үг. Төрийн албан хаагчдын нийт хүн амд эзлэх хувь арван жилийн өмнө 5.78 байсан бөгөөд тэд өдгөө 225.2 мянга болсон нь урьд оныхоос 16.3 мянгаар нэмэгдсэн дүн юм. Дээрх хугацаанд төрийн албан хаагчдын тоо тасралтгүй нэмэгдсэн ч 16.3 мянга гэдэг тоо бол бас л өнгөрсөн 10 жилд байгаагүй өсөлт аж. 2013-2014 онд 14.1 мянгаар нэмэгдсэнийг эс тооцвол төрийн албан хаагчдын тооны өсөлт жилд 1000-6500 хавьцаа хэлбэлзэж ирсэн байгаа юм.
2023-04-05
Уул уурхайг аж үйлдвэржилттэй хослуулахыг уриаллаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр “Өглөөний уулзалт” хийдэг уламжлалтай. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрх лэгчидтэй “2023 оны сорилтуудыг даван туулах нь” сэдвийн хүрээнд өчигдөр уулзаж, ярилцлаа.
2023-04-04
“Дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэхээр тусгасан”
Тухайлбал, аль бүсэд ямар арга хэмжээ хийх вэ гэдгээ тухайн жилдээ батлан, хэрэгжүүлэх юм. Түүнчлэн гадаадын жуулчид худалдан авалт хийсэн газраасаа НӨАТ-ын буцаан олголт авах, дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэхээр тусгасан. Дотоодын нислэгт зарцуулж буй түлш, сэлбэгийг ч НӨАТ-аас чөлөөлөхөөр орууллаа.
2023-04-04
Засгийн газрын саналаас зайлсхийх вий
УИХ-ын гишүүн Н.Энхболд ахлагчтай ажлын хэсгийнхэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулаад буй. Үүнд Засгийн газрын зүгээс нэр дэвшигчдийн дотор аль нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байх санал өгсөн юм. Манай парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл чамлалттай учраас тэдний оролцоог дэмжихэд чиглэсэн квот гэж хэлж болно. Гэхдээ ажлын хэсгийн эл саналыг хэрхэн хүлээн авч, төсөлдөө тусгах, УИХ-аар хэлэлцүүлэх явцад олонхын дэмжлэг хүлээх, цаашлаад баталлаа ч хэрэгжүүлэх, эсэх нь эргэлзээтэй тул баярлахад эртэднэ. Учир нь 2005, 2015 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэхдээ дээрх квотыг 30 хувьд хүргэн баталсан ч хэрэгжүүлээгүй.
2023-04-03
Д.МӨНХБАТ: Монголын нийгмийн амьдрал комеди шүү дээ
-2019 онд анх “Боловсрол” телевизийн “Гурван саяын инээд” нэвтрүүлэгт орж байсан юм. Үзэгчид, шүүгчдийг инээлгэж чадаагүй учраас тэнцээгүй л дээ. Гэхдээ бусдыг инээлгэхээс илүүтэй өөрийгөө хуваалцах, ярилцах, ойлголцох хэрэгцээ нь чухал байсан гэж хэлж болно.
2023-03-31
Албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдгүйгээр авлигатай тэмц, УИХ-ын дарга аа
Мөн хэрэг төвөгт орооцолдож, нэр холбогдсон гишүүдийнхээ бүрэн эрхийг ч түдгэлзүүлэхгүй, хамгаалж үлдээх сурагтай. Тодруулбал, өргөдлөө өгснөөр нь Ж.Мөнхбатыг чөлөөлсөн болж “аргалах” бололтой. Дараа нь “Хөгжлийн банкны”, “нүүрсний” гэх мэт хэрэгт холбогдож, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал парламентын босго давах гээд дуншиж буй бусад гишүүнээ “аварч” үлдэхээр санал нэгдсэн гэлцэнэ.
2023-03-22
МАН-ын дарга УИХ дахь бүлгийн гишүүдээсээ дэмжлэг хүсжээ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд тус намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүрэг, чиглэл өгчээ. “Шүгэл” ажиллагааны хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, “Шүүр” ажиллагааны хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг энэ чуулганаар өргөн барьж, хэлэлцүүлэх гэж буй бөгөөд эдгээрийг дэмжиж ажиллахыг уриалсан байна.
2023-03-21
Дуудсан гэрчүүдийн 53 хувь нь сонсголд оролцжээ
Сонсголын сүүлийн өдөр “Голомт” банкаар олгосон ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл, Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл, мөнгөн хөрөнгийн удирдлагын талаар хэлэлцсэн юм.
2023-03-20