Парламент төсвийг танах биш, нэмж батлав
Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдаанд ирэх оны төсвийг боловсруулахдаа баялаг бүтээгчдийг дэмжсэн, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарал хандуулсныг онцолно лээ. Тиймээс эрчим хүчний салбарт нэг их наяд гаруй, барилга, хот байгуулалтын салбарт 750 тэрбум, зам барьж байгуулахад хоёр их наяд төгрөг төсөвлөсөн гэсэн юм. Ирэх онд “Оюутолгой”- гоос 760.5 тэрбум төгрөг орж ирнэ хэмээн тооцсон гэнэ. Энэ мэтээр хэдэн “саалийн үнээ”- гээ сааж, улсын төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг нь бичигдээгүй дүрэм билээ.
2023-11-13
Спикер “гомдож”, сайд нар “зөрүүдэлж” байна
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай холбогдох хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ сарын 15-наас өмнө ирэх оны төсвийг парламент батлах учиртай. Хэлэлцүүлэг ном журмын дагуу үргэлжилж буй ч сөрөг хүчнээс гадна эрх баригчид буюу парламент, Засгийн газар нь хоорондоо бага зэрэг “толхилцоод” байна.
2023-11-10
Гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдийн зардлын 20-50 хувийг буцаан олгоно
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлэв. Гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдийн зардлын яг хэдэн хувийг буцаан олгох вэ гэсэн асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Энэ нөхцөлд эмчилгээний зардлыг хүүхдэд 50, насанд хүрсэн хүнд 20 хувиар буцааж олгохоор урьдчилсан тооцоо, судалгаа хийж байгаа. 2022 онд 400 орчим хүн 13 тэрбум төгрөгийн гадаадад эмчлүүлсэн зардлын нэхэмжлэл ирүүлсэн байдаг. Үүний таван хувь буюу 600 орчим сая төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас нөхөн төлсөн” гэлээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм.
2023-11-09
“Тэнүүн-Огоо” ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 82 тэрбум төгрөг сох дутжээ
Ардчилсан намын даргын тушаалаар байгуулсан “ногоон автобус”-ны хэргийг шалгах ажлын хэсгийнхэн өчигдөр тайлангаа танилцуулав. Тэд олон удаа шаардсаны эцэст холбогдох байгууллагуудаас хагас дутуу зарим баримт, материал авчээ. Гэхдээ энэ нь шинэ хэмээн тодотгоод засаж, будсан 100 хуучин автобусных биш, голдуу өмнөх гэрээ байсан гэнэ. Ажлын хэсгийн гишүүн Ц.Уянга “2022 оны хоёрдугаар сард нийтийн тээврийн паркийг шинэчлэх зорилгоор “түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатарын багцад 318 тэрбум төгрөгийн төсөв баталж өгсөн. А/04 тушаалаар сайд уг мөнгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт шилжүүлсэн.
2023-11-09
Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсэг байгуулав
Манай улсын хүн амд 18 хүртэлх насны хүүхэд 36.2 хувийг эзэлж буй аж. Мөн нийгмийн халамжийн зайлшгүй дэмжлэг шаардлагатай өрхөд 460 344, эрсдэлт нөхцөлд 14 207, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 3226, асрамж халамжийн 30 төвд 1031 хүүхэд амьдарч буйг НХХЯ-наас танилцуулсан байна. 2022 онд хүүхэдтэй холбоотой 1540, хохирсон 2014 гэмт хэрэг гарч, үүний улмаас 92 бяцхан амь тасарсан харамсалтай мэдээ бий. Тиймээс хуульд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг үйлдэгчдэд тооцох хариуцлагыг чангатгах, холбогдох байгууллагуудын уялдааг сайжруулах, шаардагдах санхүүжилтийг шийдэх зэрэг зохицуулалт тусгажээ.
2023-11-08
“Нүүрсний хулгай”-н хэргийн хянан шалгагч, шинжээчдийг томиллоо
Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий УИХ-ын түр хороо өчигдөр хуралдав. “Нүүрсний хулгай”-н хэргийн талаарх хяналтын сонсголыг ирэх сарын 4-8, 8-22-нд хоёр удаа хийхээр төлөвлөсөн. Өмнөх хуралдаанаас шинжээчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, зарим хүнийг солих, Үндэсний аудитын газраас хоёр, Монголбанкнаас дөрвөн хүн оролцуулахаар шийдвэрлэсэн билээ. Нүүрс худалдаж авсан гүйлгээнээс гарсан мөнгөний 70 хувийг гадаад улсууд руу шилжүүлсэн учраас тэдгээрийг хянах тусгай эрхтэй хүнийг Монголбанкнаас ажиллуулах шаардлагатай гэж үзсэн юм.
2023-11-08
Улсын парламентын чуулган уу, нэг намын хурал уу
Эрх баригч намын дарга буюу Ерөнхий сайд, түүний танхимын гишүүдийн хүү сард хоёр удаа чуулганы танхимд мэдээлэл хийгээд буй нь нэг талаар ил тод байдал сайжрах давуу талтай. Мөн сөрөг хүчний хэдхэн гишүүнийхээ асуултад хариулах цаг гаргаж буй мэт харагдана. Гэвч нөгөө талдаа угаас үнэмлэхүй олонх болсон намын дарга байн байн “гарч ирээд”, мөрийн хөтөлбөр, бодлогынхоо талаар яриад буй нь “УИХ-ын чуулган уу, МАН-ын хурал уу” гэсэн эргэлзээ төрүүлэхэд хүргээд байна.
2023-11-07
Автобусаа шинэчилж, зогсоолоо шийдсэний дараа төлбөртэй бүс тогтооно гэв
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төслийн талаар “Тээврийн хэрэгслийн дундаж хурд 13 км цагаас есөн км цаг болж буурсан. Сүүлийн гурван жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ байдал үргэлжилбэл 2040 онд тэг зогсолт болох нь. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоо гарсан. Нийслэлийн замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт, иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлагад үндэслэн түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, бүсийн тогтолцоо бий болгох нь зүйтэй гэж үзсэн” гэлээ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүд асуулт тавив.
2023-11-06
Нэрээ сольсон ч намтар нь өөрчлөгдөхгүй
Ард түмнээ хайрлая намын нэрийг Ард түмний хүч болгон өөрчлүүлэх хүсэлтээ дарга Л.Аззаяа нь Дээд шүүхэд ирүүлсэн юм байна. Иргэдээ хайрлах гэхээр өөрийнх нь зүгээс ихэд хүчин чармайлт, хөрөнгө мөнгө гарах гээд байгаа учир шууд тэдний хүчийг ашиглах сонголт руу шилжив үү, яав.
2023-11-03
“Иргэдийн худалдан авах чадвар 50 хувиар буурсан”
Ардчилсан намын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, дэд дарга Ц.Жадамбаа, Ч.Өнөрбаяр нар цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. “Өрийн дарамтгүй Монгол” аяныг тус намаас хэрэгжүүлж, орон даяар иргэд, бизнес эрхлэгчидтэй уулзан, санал, бодлыг нь сонсож буй. Энэ талаар тус намын дэд дарга Ц.Жадамбаа “Улсын гадаад өрийн хэмжээ 33.8 тэрбум ам.доллар буюу 116 их наядад хүрчээ. Үүнийг иргэдэд хувааж үзвэл нэг хүнд 33 сая төгрөгийн өр ногдож байна. Би Баянзүрх дүүрэгт 20-85 насны 500 гаруй хүнийг хамруулсан судалгаа хийж үзлээ. Оролцогчдын 50 хувиас илүү нь өртэй байна. Тэд цалин нэмээч, боломж олдвол гадагш явж ажилламаар байна гэсэн санал хэллээ.
2023-11-03
“Түгжрэлийн сайд” асан Ж.Сүхбаатарт хариуцлага тооцохыг шаардлаа
Тэд Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс Төрийн ордны баруун хаалга хүртэл лоозон барин алхаж, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд энэ тухай шаардлагаа хүргүүлсэн юм. 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө МАН цалингийн бодит хэмжээг үнийн өсөлттэй уялдуулж нэмнэ, ядуурлыг хоёр дахин, агаарын бохирдлыг 7080 хувиар бууруулна, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна, ёс зүйн алдаа гаргасан болон хууль зөрчсөн улс төрчдөд хариуцлага хүлээлгэнэ зэргээр тусгаснаа огт хэрэгжүүлсэнгүй гэсэн юм. “Иргэд өрийн дарамтад орсон, амьдрал ямар хүнд байгааг гэр хорооллоос харж болно” хэмээн тэд ярьсан. Ард түмний нэрээр гадаадаас зээл, тусламж авсаар эдүгээ нэг хүнд 33 сая төгрөгийн өр ногдож буй гэнэ. УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү тэргүүтэй Чингэлтэй дүүргийн АН-ын хорооныхон уг жагсаалыг тэргүүлэн оролцсон байна .
2023-11-02
Хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ жил бүр батлах шаардлагагүй
Улмаар ажлынхаа үр дүнг Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулсан юм байна. Манай улсад иргэн нэг үйлчилгээ авахын тулд төрийн 5-6 байгууллага дамжин, цаг алддаг. Гэтэл иргэн төвтэй төрийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг Канад улсад энэ харьцаа 1:1 байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг л байгууллагаар ороод хүссэн үйлчилгээгээ шуурхай, хүнд сурталгүй авдаг болгохоор Засгийн газар зорьж ажиллаж байгааг Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан дуулгасан.
2023-11-02
Ардчилсан намын сонгуулийн стратеги
Эрх баригчид эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч байгаа тухай сайхан мэдээ дуулгасан ч үнэндээ бодит амьдрал дээр иргэд өрнөөс өрний хооронд амь зогоож буй нь нууц биш. Тиймээс өр бол тэдний ирэх сонгуулийн гол сэдэв байх нь. Иргэдийн саналыг асууж, бодит нөхцөл байдалтай танилцсанаар тус намынхан “Өргүй Монгол” гэдэг сонгуулийн стратеги боловсруулж буй юм байна.
2023-11-01
Төлөөлөгч байж болох ч дарга хийлгэж чадахгүй
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Ээлжит сонгууль болохоос жилийн өмнө уг хуульд өөрчлөлт оруулахыг хориглох тухай 82.1 дэх заалтыг “зургаан сараас өмнө” болгохоор гишүүн Э.Бат-Амгалан, Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нар төсөл санаачлан энэ сарын 11-нд өргөн барьсан юм. Сонгуулийн зардлыг бууруулах, саналын хуудсыг гараар давхар тоолох зэргээр хуульд нарийвчилсан зохицуулалт оруулах хэрэгтэй хэмээн тэд үзжээ. Ингэхдээ жендерийн тэгш оролцоог хангах буюу эмэгтэйчүүдийн нэр дэвшүүлэх квотын тухай тэд хөндсөнгүй. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуультай дээрх хуулийг нийцүүлэх шаардлага бий.
2023-10-27
Хүүхэд хамгаалахад зориулах 14 тэрбум төгрөг эзэндээ хүрэх үү
Тэдний цалин бага, нийгмийн баталгаагүй, нөхцөл хүнд учраас удаан ажилладаггүй. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд ажлын төлөвлөгөө баталсан ч төсөв тусгаагүй, гишүүд нь биечлэн хуралдаа суух ёстой ч шүүх, прокурорын байгууллагын төлөөллүүд өөрсдөө ирдэггүй. Тэнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажиллах эмэгтэй ажилтан хангалтгүй. Мөн хохирогч хүүхдүүдээс олон удаа мэдүүлэг авч, сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг” гэсэн ерөнхий мэдээлэл өгсөн. Ер нь л чиг үүрэг, стандарт гээд тодорхой юм ховор бололтой. Аль байгууллага нь ямар ажлаа хариуцах тухай нарийн зураглал гаргахыг ХЭҮК-оос зөвлөж буй аж.
2023-10-26
Хариуцлагын тоолуур гүйж эхэллээ, Х.Нямбаатар аа
Хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтгаа олдог гэдэг. Х.Нямбаатарт хариуцлага тооцох тоолуур томилогдсон өдрөөс нь гүйж эхэлснийг санах хэрэгтэй. Нам доторх авлигын “загалмайлсан эцгүүд”-тэйгээ зоригтой тулж, шантрахгүй ажиллаж чадвал жилийн хугацаанд багагүй үр дүн гаргаж болно. Хууль эрх зүйн орчноо цэгцлээд, хэрэгжүүлээд явбал юмс голдиролдоо орох эхлэл тавигдана.
2023-10-25
“Нүүрсний хэрэг”-ийн нууцыг хяналтын сонсголоор илчлэх үү
Нэрсээ зарлуулж, “дээлээ нөмрөхгүйн” тулд албан тушаалтнууд арга саам хайж байгаа нь тодорхой. Хяналтын сонсголын тов дуулдаад эхэлмэгц МАН дотор багагүй бужигнаан өрнөж буй сурагтай. Гэхдээ Б.Энхбаяр харьцангуй нэр цэвэр улс төрч учраас айж агших зүйлгүй болов уу. Тэрч өөрөө авлигатай тууштай тэмцэнэ хэмээн мэдэгдээд байна.
2023-10-23
АН-ын дунд шатны сонгуулиар 865 гишүүнийг нөхөн сонгожээ
Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат 431 дүгээр хорих ангид хүмүүжиж буй Д.Мөнх-Эрдэнэтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцжээ. Энэ долоо хоногийн эхээр ШШГЕГ-аас хүмүүс очиж, Д.Мөнх-Эрдэнийг дарамталсан тухай мэдээлэл тархсан. УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ талаар “Авлига, албан тушаал, хулгайн гэмт хэргийн эсрэг ажиллах ёстой байтал үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ, тэр дундаа АН-ын гишүүдийг хорьдог. Түүнд үүсгэсэн хэргийг Зөрчлийн тухай хуулиар шийдэх боломжтой байсан. ШШГЕГ-аас тусгай ажилтнууд хорих ангид төлөвлөгөөт бус шалгалт хийсэн юм байна. Д.Мөнх-Эрдэнийг ирэх сард магадлангаар оруулах ёстой.
2023-10-20
“Таван цагариг зам” төслийн хүрээнд 1300 км авто зам барина
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд ирэх оны төсвийн талаар үг хэлэв. 2023 оны төсөв бүхэлдээ Монгол Улсад олон жилийн хугацаанд бугшсан далд эдийн засгийг илчлэх авлигын тэмцлийг идэвхжүүлэхэд чиглэсэн бол ирэх оны төсвийг хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих агуулгатайгаар боловсруулсныг тэрбээр онцолсон. Энэ онд эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд төгрөн даван, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Чингис” бондын 2.8 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлсөн. Улсын төсвийн орлого энэ жил 1.8 их наяд төгрөгөөр даван биелж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллароор эерэг гарсан зэрэг үзүүлэлт нь авлигатай хийсэн тэмцлийн үр дүн гэв.
2023-10-20
Монгол Улсын жолооны үнэмлэхээр Люксембургт машин барьж болно
Ингэснээр манай улсын жолооны үнэмлэхийг Люксембургийнхтэй дүйцүүлэн солих боломж бүрдэж буй юм. Өөрөөр хэлбэл, тус улсад оршин суух зөвшөөрөл авах өдрөөс өмнө Монголоос жолооны үнэмлэхээ авсан иргэн дахин шалгалт өгөхгүйгээр тэнд машин барих эрхтэй болжээ. Энэхүү санамж бичиг нь А, В ангилал буюу мотоцикл, дээд жин нь 3500 кг-аас ихгүй, жолоочоос гадна наймаас доош зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл барих эрх бүхий жолооны үнэмлэхэд хамаарах юм.
2023-10-20