Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Туул

 Ирэх сонгуульд горилогчид 

УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй горилогчид төрийн ажлаа хүлээлгэн өгч эхэлжээ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө тэд шийдвэрээ гаргаж, ажлаа цэгцлэх учиртай юм. Сонгуулийн тухай хуулийн 29.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлууд үүнд хамаарна. Үүний дагуу хүмүүс түрүүчээсээ сонгуулийн бэлтгэлдээ оржээ. Хоёр удаагийн сонгууль дараалан МАН үнэмлэхүй олонх болсон учир төрийн өндөр, дээд буюу дээрх ангилалд хамаарах албан тушаалд тус намын гишүүд ажиллаж буй юм. Тиймээс ажлаа өгч буй горилогчид бүгд МАН-аас ирэх сонгуульд өрсөлдөх хүмүүс гэж ойлгоход болно. 
2023-12-22

Төлөвлөлт, тооцоо дутуу төмөр замын төсөл

УИХ-аас 13 жилийн өмнө Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг баталсан түүхтэй. Үүний дагуу төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ бий болгох зорилгоор шинээр 7900 орчим км замыг гурван үе шаттай барихаар төлөвлөсөн юм. Эхний шатанд Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд 1100 км зам барихаар тооцсон байна. Дараагийн хоёр шатанд тус бүр 3000 гаруй км төмөр зам тавихаар төлөвлөв. Энэ бүхний үр дүнд экспортын хэмжээ жилд дунджаар 50 сая орчим тоннд хүрэх, төмөр замаар холбогдсон аймгуудын дэд бүтэц хөгжин ажлын байр нэмэгдэх, хилийн боомт шинээр нээх, ачаа тээвэрлэх чадвар өсөх зэргээр олон сайхан үр дүн гарна хэмээн төсөөлжээ. Тэгвэл өнөөдөр бодит байдал ямар байна вэ. 
2023-12-18

 УИХ-д 30, орон нутагт 20 хувийн квот үйлчилнэ 

Парламентаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 126 болгон, сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулсан. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2024 онд нэр дэвшигчдийн 30, 2028 онд 40 хувь нь эмэгтэйчүүд байх заалт оруулж батлаад байна. Намын жагсаалтаар 48 гишүүн сонгохдоо хүйсээр сөөлжүүлж байрлуулна. Энэ бүх өөрчлөлтийн үр дүнд ирэх оны сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл багадаа 20 хувьд хүрч өсөх тооцоолол бий. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, удирдах албан тушаалд нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас багагүй байхаар тусгаад буй. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд энэ талаар “Эдгээр эрх зүйн шинэчлэл нь шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангахад том ахиц болно” гэсэн юм. 
2023-12-14

АН-ын ирээдүйг зурах залуусын байгууллагыг хэн тэргүүлэх вэ

Юутай ч намын дэргэдэх залуучуудын холбооныхоо тэргүүнээр сонгогдсон хүнд удахгүй болох 2024 оны сонгуульд нэр дэвших “виз” олдох магадлал нэмэгдэнэ. Энэ удаа биш ч 2028 оны сонгууль бол баттай байх юм. Уг албан тушаалд Л.Ганхөлөг, М.Амгаланбаатар, Б.Батзаяа, Б.Ган-Очир нарын дөрвөн залуу өрсөлдөж байна. Тэдний гурав нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй аж. Харин АЗХ-ны тэргүүний төлөө өрсөлдөх зоригтой бүсгүй АН-аас гарсангүй. Тус намын залуучуудын холбоог тэргүүлэх сонгуульд нэрээ дэвшүүлсэн залуусыг “шинжлээ”. Тэдний хэн нь энэ холбооны ерөнхийлөгчөөр тодрох бол. 
2023-12-12

Сонгуулийн тойргийг бүсчилье 

УИХ-ын өнгөрсөн пүрэв гаргийн чуулганы үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сэдвийг хөндөж, “Тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох нь зөв. Томруулж тогтоосноор улсын хэмжээний мега төслүүдээ урагшлуулах боломж бүрдэнэ. Тойрог жижиг байвал улс хөгжихгүй. Сонгуульд нэрээ дэвшүүлэх санаатай хүмүүс хэдийн тухайн тойрогтоо мөнгө тараагаад эхэлсэн байна” гэсэн юм. 
2023-12-12

Гадаадын иргэдэд газар эзэмшүүлсэн хүмүүст хариуцлага тооцохыг чиглэл болгов 

Ерөнхийлөгч үүнд онцгойлон анхаарч, хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллага яаралтай ажиллаж, үр дүнг нь олон нийтэд мэдээлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа аж. Тиймээс Төрийн тэргүүний зүгээс Засгийн газарт газрын нэгдмэл сан, эзэмшилт, ашиглалт, бүртгэлийг шалгаж, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэн хариуцлага тооцохыг чиглэл болгосон байна.  Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдахаар Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал түүнийг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн гэдгийг тэрбээр сануулжээ.
2023-12-08

 “Зорилгоосоо гажуудсан ардчиллын тогтолцоог АН засна” 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Цогтгэрэл “Иргэн нь баян Монгол” сэдвээр илтгэхдээ 33 жилийн өмнө шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчтэй нийгэм бүтээхээр эхлүүлсэн ардчилсан тогтолцоо өнөөдөр гажуудсаныг сануулав. Авлига, хулгай нүүрлэсэн, айдас дүүрэн нийгэм бий болчихсоны шалтгаан нь зүүний үзэл баримтлалтай намын халамжийн бодлогоор “зэвсэглэсэн том машин” буруу өнхөрч буй явдал гэж дүгнэв. Ардчилсан нам жинхэнэ утгаараа сэргэж байж энэ бүхнийг засахад хувь нэмрээ оруулна хэмээн мэдэгдсэн. 
2023-12-07

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Үгэндээ ороогддог М.Оюунчимэг 

М.Оюунчимэг гишүүн эрх мэдлээ хэрхэн ашиглахад таван жилийн турш суралцсан бололтой юм. 2021 оны нэгдүгээр сард түүний хүү Б.Энхмөрөн хэмээх 26 настай залуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон. Уг албан тушаалд төрийн албанд найм, үүнээс дэд түшмэлийн албанд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан хүнийг томилох хуультай. Гэтэл тус шалгуурт огтхон ч тэнцэхгүй шавилхан залуу эрх мэдэлтэй албан тушаалд шууд очсоныг УИХ-ын гишүүн ээжтэй нь холбохоос аргагүй.
2023-12-07

76 гишүүний 16 нь л хуралдаа бүтэн суужээ 

УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын ирцийн мэдээ гарчээ. Энэ хугацаанд нэгдсэн чуулган 10 удаа хуралдсан байна. Н.Алтанхуяг, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Наранбаатар, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ц.Цэрэнпунцаг, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Б.Энхбаяр, Ж.Эрдэнэбат нарын 16 гишүүн хуралдаандаа 100 хувийн ирцтэй оролцсон аж. Харин найман гишүүн хуралдааны 50 хувьд нь л суусан байна. 
2023-12-06

АН: Нэг сумд өдөрт 200 литр шатахуун л борлуулж байна 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Чөлөөт хэвлэлийн асуудлаар ЦХХХ-ны сайд Н.Учрал, ХХЗХ-ны дарга болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн мэдээллийг сонслоо. Харилцаа холбооны тухай хуульд хэвлэлийн эрх чөлөөг хангах нарийн зохицуулалтууд оруулж, яаралтай горимоор өргөн барих гэж буй юм байна, үүнийг дэмжинэ. Гол нь хуулийг давсан олон журам байна, нэг сэтгүүлчийн асуудлыг шалгахдаа редакцад нь хамааруулж, бусад ажилтны болон уншигчдын эрхийг зөрчиж буйг анхаараач гэсэн саналаа гишүүд хэлсэн” гэсэн юм. Хуулийн “цоорхой”-г ашиглан хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж байна хэмээн гишүүн Н.Ганибал хэлээд, үүнийг засах хэрэгтэй гэв. 
2023-12-05

МАН: Харилцаа холбооны тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцүүлнэ 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Томуу, томуу төст өвчний таван түвшин байдаг. Амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.5 хувь нь энэ өвчнөөр өвдсөн нь хоёр дахь буюу идэвхжлийн түвшин юм. Тиймээс хичээл амраах, нийтийн аливаа үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл үүсээгүй. Бид уг өвчнөөс урьдчилан сэргийлж, 300 мянган хүн тун вакцин авснаа хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насныхан зэрэг эрсдэлт бүлгийн 89 хувьд нь тарьж, хамруулсан. Цаашид дэгдэлт нэмэгдэх магадлалтай байгаа учраас сайдын тушаалаар төрөлжсөн томоохон эмнэлгүүдэд 575, есөн дүүрэгт 297 ор дэлгэж бэлдсэн. Эмнэлгүүдэд тасалдсан эм, тариа байхгүй, 30 хоногийн нөөцтэй” гэлээ.
2023-12-05

 Ардын намд “эзлүүлсэн” МЭХ-г татан буулгая 

Уг нь МЭХ 1924 онд байгуулагдсан, Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага аж.Ирэх онд тус холбооны 100 жилийн ой болно. Эмэгтэйчүүдийн сурч боловсрох, улс төрийн сонгох, сонгогдох, хөдөлмөр эрхлэх боломжийг хангахын төлөө анхны удирдагч, гишүүд нь тууштай ажилласан нь мэдээж. Үүний үр дүнд 1924 оны Үндсэн хуульд эдгээр суурь эрхийг тусгуулж чадсан байдаг. Тэгвэл үүнээс хойш, ялангуяа ардчилсан хувьсгалаас хойших 30 гаруй жилд МЭХ юу хийсэн бэ. Яагаад 100 жилээ тэмдэглэх гэж буй уг байгууллагын талаар нийгэмд тодорхой ойлголт ч үгүй, “сураггүй” байна вэ. Ингэж гайхаж буйгаа олон хүн нийгмийн сүлжээнд илэрхийлжээ. 
2023-12-04

 Дотоод талцалдаа ялагдах вий

Дотоод зөрчлөө хэвлэлээр дэвэргээд байх нь АН-ынханд бүгдэд нь халтай. АН унавал Х.Баттулга ч, Ц.Элбэгдорж нь ч, С.Эрдэнэ ч унана. Гудамжинд гарчихвал булаацалдаад байгаа эрх мэдэл нь ч үнэ цэнгүй болно. Тиймээс улс төрийн том зорилгодоо төвлөрч, нэгдэж ажиллах учиртай юм. 
2023-11-30

Хууль олон ч хэрэгжилт муу байна 

Нийтийг цочроосон уг үйл явдалтай зэрэгцэн УИХ-аас энэ сарын 22-23-нд Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран “Хүний эрх, жендерийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлэг зохион байгуулав. Хүний эрхийн талаарх өөрийн үнэлгээ хийсэн дэлхийн анхны парламент нь Монгол Улсынх боллоо гэсэн “хөөрүү” мэдээлэл цацагдаж байна. Гэвч бодит байдалтай энэ үнэлгээ нь хэр нийцсэн, бас өөрчлөлт гарахад ямар түлхэц үзүүлэх вэ гэдэг нь илүү чухал. 
2023-11-27

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулахыг шаардлаа 

Мөн Засгийн газрын уржигдрын хуралдаанаас Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн найруулж, авлигын дагнасан шүүх байгуулах шийдвэр гаргасантай холбогдуулан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Афганистан, Бангладеш, Камерун, Кени, Уганда, Малайз, Зимбабве, Албани, Украин зэрэг дэлхийн 22 оронд авлигын дагнасан шүүх бий. Бид ийм шүүх байгуулснаар авлига буурсан, эсэхийг 2015 онд судалж, үнэлгээ гаргаж байсан. Үр дүнд нь эдгээр оронд авлига буураагүй, харин улс төрийн өрсөлдөгчөө намнах зорилготой тогтолцоо л бий болсон.
2023-11-24

Зориг үгүй бол мэдлэг, чадвар улс төрд үнэ цэнгүй 

Манай парламентын гишүүдийн 17.1 хувь буюу 13 нь эмэгтэй. Тэдний ес нь МАН, хоёр нь АН-ын төлөөлөл юм. МАН үнэмлэхүй олонх болсон сүүлийн хоёр парламентад яг адилхан 13 эмэгтэй сонгогдсон ч дуу хоолой нь маш бүдэг, намынхаа шийдвэрийг аялдан дагалдсан байдалтай л цаг хугацааг өнгөрүүлж байна. Уг нь эмэгтэйчүүд хүчтэй, зоригтой, бас нам харгалзалгүйгээр баг болж ажиллавал нийгэмд үр өгөөжтэй олон хууль батлуулж, зөв шийдвэр гаргуулж чаддагийг харуулсан туршлага УИХ-ын түүхэнд бий. Гэвч одоогийн 13-аас ийм оролцоо, манлайлал хүлээгээд нэмэр алга. 
2023-11-23

Ерөнхийлөгчийн бичлэгийг эвлүүлсэн хоёр иргэнийг шалгаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хятадаар ярьж буй мэт эвлүүлсэн бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргасан байна. Энэ нь улсын үндэсний аюулгүй байдал, нэр хүнд, хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл гэдгийг тус мэдэгдэлд онцолжээ. Тиймээс олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагах, байр суурийг гуйвуулах, Ерөнхийлөгчийн нэр төрд халдах аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгохоор хууль хяналтын байгууллагад хандаж буйг мэдэгдсэн байна. 
2023-11-21

Ардчилсан намын залуус фракцаар талцалгүй ажиллаж чадах уу 

Тэд бүгд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөс эхлээд шат шатаар дамжиж явсаар нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Д.Бадарсан нь 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар, Т.Батцогт 2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. М.Тулгат, Д.Бадарсан нар 1970-аад оны сүүл үеийнх бол Т.Батцогт 1985 оных. Бага залуугаасаа улс төр сонирхож, намынхаа шат шатны байгууллагад ажиллаж үзсэн, дүүргийн ИТХ-аас эхлээд сонгуульт алба хашсан туршлагатай, АН-ын залуу үеийн төлөөлөл өрсөлдсөнөөрөө уг сонгууль онцлог байв. Сонгуулийн үр дүнд нэг нь баярлаж, зарим нь гомдож буй хэдий ч улс төрд доороос дээш зөв жишгээр өгсөж яваа залуус өрсөлдөж, Т.Батцогт ялсан байх нь. 
2023-11-20

Б.СОЛОНГОО: 30 жилийн хугацаанд үүссэн авлигын тогтолцоог өөрчлөхөд хугацаа хэрэгтэй 

Мөрдөн шалгах ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж, улмаар авлигын хэргийг илрүүлэхэд үр дүн гарсан бол урамшуулах зохицуулалтыг ч тусгасан. Шүгэл үлээсэн мэдээлэл, баримтын дагуу авлигын гэмт хэрэг илрүүлээд, түүнийг шүүхээр шийдсэн нөхцөлд уг урамшууллыг өгөх юм. Ингэхдээ тухайн авлигын гэмт хэргийн үнийн дүнгээс хувь тооцно, дээд хэмжээг нь хуулийн төсөлд тусгасан. 
2023-11-18

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: “Ширэн нүүрт” С.Амарсайхан 

Албан тушаал, эрх мэдлээ ашиглан хууль зөрчиж, хувьдаа ашиг хонжоо олоод л, буруу үйлдлийг нууж, хамгаалаад л, давхар стандарт мөрдөн, ёс зүйгүй аашлаад л байхад төрийн өндөр албан тушаал руу өгсөх зам нь цэлийгээд байдаг “гайхалтай” жишиг манай улсад тогтсон. Үүний нэг жишээ нь өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын албыг хашиж буй С.Амарсайхан болж байна. 2012-2019 он хүртэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч байсан тэрбээр 2019-2020 онд хотын захирагчаар ажилласан юм. Энэ үеэс л түүнтэй холбоотой далд явдлууд нь илчлэгдэж, олны анхааралд өртөж эхэлсэн гэхэд болно. “Өнөөдөр” сонин та бүхэнд эргэн нэг сануулъя. 
2023-11-16