Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Туул

Сонгуулийн хуульд “боомилуулсан” жижиг намуудын шийдэл

Ирэх ням гараг бол нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх сүүлийн өдөр. Хэдэн нам, ямар эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ, тэд л ирэх сонгуульд оролцох боломжтой гэсэн үг. Уг нь нам, эвслүүд сонгуульд оролцох, эсэхээ ирэх сарын 26-28-ны хооронд илэрхийлнэ хэмээн хуульд заасан. Гэсэн атлаа сарын өмнө мөрийн хөтөлбөрөө өгсөн нь л эл шаардлагыг хангах болчхоод байна
2024-03-21

МАН-ын Бага хурал, АН-ын ҮБХ хуралдана

АН-ынхан ҮБХ-ны хурлаараа эдгээрээс гадна намын генсекийн томилгоогоо хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард болсон ҮБХ-ныхоо хурлаар тэд ерөнхий нарийн бичгийн даргаа томилж чадалгүй, түр завсарласан юм. Улмаар арваннэгдүгээр сард Э.Одбаяр хэмээх залууг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Тэгвэл эцэслэлгүй орхисон уг асуудлаа тус намынхан долоон сарын дараа ийнхүү шийдэх гэж байна. Ингэхдээ түүнийг жинхлэх, эсэх нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, генсекээ өөрчилж ч мэдэх нь.
2024-03-20

Нэр дэвших эрхийн төлөөх марафон

УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулахад нам, эвслүүдэд хоёр сарын хугацаа үлдээд байна. Цаг нэлээд тулсан учраас өрсөлдөөн улам ширүүсэж буй аж. Мөн намын жагсаалтын урдуур багтах хүмүүсийн төлөх “хандив”-ын тодорхой ханш бий болсныг бид өмнө нь мэдээлсэн. Ялангуяа сүүлийн 34 жилд төрийн эрхийг ээлжлэн барьсан МАН, АН-ын хувьд жагсаалтын 15 “суудал” 2-6 тэрбум төгрөгийн ханштай болсон гэх. МАН-ынхан олонд хэдийн танигдсан улс төрчид, УИХ-ын гишүүд, сайд нараа тойрог руу түлхүү сойж, залуус, эмэгтэйчүүдээ жагсаалтад эрэмбэлнэ гэсэн мэдээлэл бий
2024-03-19

Хязгааргүй эрхийг хазаарлая

“Сүүлчийн удаа сонгуульд нэр дэвшье. Намдаа нэг суудал аваад ирье” хэмээн парламентад тасралтгүй таван удаа сонгогдсон гишүүн Б.Бат-Эрдэнэ намын удирдлагаасаа гуйж гэнэ. Яах нь вэ дээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг ухамсарлаж, дараа үедээ зайгаа тавиад өгөх зангарагтай байгаасай, улс төрчид. Уг нь тэрбээр 2020 оны сонгуулийн дараа энэ үгээ хэлж, “Одоо ах нь сайд л хийгээд үзчихье, дараагийн сонгуульд дахин нэр дэвших биш дээ” хэмээн гуйсан тухай нийгмийн сүлжээгээр хэсэг бичлээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ хүсэлтийг нь хүлээж аваад түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга хэмээх албан тушаал бий болгож өгөв
2024-03-15

Цэргүүдтэй хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалт оруулжээ 

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өнгөрсөн 2021, 2022 онд манай улсад хүний эрх, эрх чөлөөний байдал ямар байсан талаарх 21, 22 дугаар илтгэл боловсруулснаа холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. Үүнийг УИХ-аар хэлэлцээд гаргасан тогтоолын хэрэгжилтэд тус комиссынхон дүн шинжилгээ хийжээ. Мөн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар Хууль зүйн байнгын хороотой хамтарсан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм
2024-03-14

Цэргүүдтэй хүнлэг бусаар харьцахыг хориглосон зохицуулалт оруулжээ

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өнгөрсөн 2021, 2022 онд манай улсад хүний эрх, эрх чөлөөний байдал ямар байсан талаарх 21, 22 дугаар илтгэл боловсруулснаа холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьсан. Үүнийг УИХ-аар хэлэлцээд гаргасан тогтоолын хэрэгжилтэд тус комиссынхон дүн шинжилгээ хийжээ. Мөн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар Хууль зүйн байнгын хороотой хамтарсан хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлаг болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. 
2024-03-14

 Тэрбумаас эхлэх зардлын “босго”

Тойрогт нэр дэвших хүмүүст нэлээд “эр зориг”, мэдлэг чадвар, санхүүгийн боломж шаардагдах бол намын жагсаалтад бичигдэх горилогчдын хувьд хэтэвчнийх нь зузаан л асуудлыг шийдэх аж. Жагсаалтын хэддүгээрт бичүүлэхээс хамааран ханш нь 4-6 тэрбум төгрөг байх сурагтай. МАН, АН-ын хувьд жагсаалтын эхний аравт бичүүлэх бол ханш илүү нэмэгдэж ч мэдэх гэнэ. Ирэх сонгуулиар гол өрсөлдөх нам нь энэ хоёр учраас эхний 10 байрт нэрээ бичүүлсэн хүн УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд суух магадлал өндөр байх нь мэдээж.
2024-03-13

Эмэгтэй Ерөнхий сайдын эрэлд

УИХ-ын сонгууль угтсан улс төр өрнөж байна. Аль намаас хэн хэнийг тойрогт сойж, ямар хүмүүсийг жагсаалтад багтаахтай холбоотой наймаа хөшигний ард “өндөр авч” буй бололтой. Улс төрчдөд парламентын 126 гишүүний нэг болохын төлөө “алалцах”-аас өөрөөр өдрөөс өдөрт уруудаж буй иргэдийнхээ ахуй амьдралыг хэрхэн өөд татах, улс орноо яаж хөгжүүлэх тухай бодох сэтгэл ч, хүсэл ч алга аж. Намууд энэ сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хяналт хийлгэхээр төрийн аудитын байгууллагад хүргүүлэх ёстой. Гэвч уг хөтөлбөр нь хэрхэн сонгогчдод таалагдах, тэдний саналыг яаж татах, яавал олонх болох вэ гэдэгт чиглэсэн байдаг гээд хэлчихэд буруудахгүй
2024-03-07

Шийтгэлээс бултагч Б.Чойжилсүрэн

Б.Чойжилсүрэн хэмээх баян бизнесмен эр улс төрд “хар мөр” дагуулан орж ирсэн нь 2008 он. Учир нь тэрбээр Увс аймгийн сонгогчдод мөнгө тарааж, санал худалдаж авснаар парламентын босгыг давсан юм. Улмаар энэ нь “уламжлал” болов. Бусад намын өрсөлдөгч нь сонгууль бүрийн дараа түүний талаар шүүхэд гомдол гаргаж, үүний дагуу хуулийн байгууллагаас шалгана, гэвч эхний шатанд овоо бурууг нь дэнслээд явж байснаа л дундаас нь замхарчихдаг гэмтэй. 2008, 2012, 2016 онд ч мөнгө тараасан, Сонгуулийн тухай хууль зөрчин санал худалдаж авсан гэх үндэслэлээр түүнийг шалгаж байв.
2024-03-04

 Тэд ирэх сонгуулийг сайн дураар өнжих үү

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн сард Төрийн ордонд гэнэт үзэгдэж, Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэн УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Энэ үеэрээ тэрбээр хэвлэлийнхний асуултад хариулж, “Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байх” хэмээн мэдэгдэв. Түүнийг улс төрөөс зайлуулах сонирхол цөөнгүй хүнд бий. 
2024-02-29

Зудыг ашиглан жүжиглэж, зовлонгоор шоудсаар байх уу

Сонгуулийн албан бус сурталчилгаа, улс төрчдийн пиар зудаар дамжуулан үргэлжилж байна. Улсын гарьд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн бяр нь хариагүйг “илтгэсэн” зураг нийгмийн сүлжээгээр тарж, хэд хоног амны зугаа болов. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дээрх гишүүнийг “магтсан” хэрэг л дээ. “Завханы Тэс сумаас гараад, малчин айлд тэжээл хүргэхээр явж байлаа. Гэтэл тэжээл ачсан “Зил-131” машин маань огцом өгсүүр өөд хүч алдаад унтрав. Маниулдаад асаах гэтэл дийлдэг хүн байдаггүй. Тэгээд Ц.Цэрэнпунцаг гишүүн сэнсэртэл эргүүлж асаасан нь энэ юм. Бяр хөгширдөггүй л юм байна” хэмээн тэрбээр бичжээ
2024-02-27

МАН намын жагсаалтын эхний аравт эмч, багш нарыг багтаах уу

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль ирэх зургаадугаар сард болно. Үүнд хэдэн нам, эвсэл оролцох нь дөрөвдүгээр сарын сүүлчээр тодорхой болох юм. Бид парламентад тойргоос 78, намын жагсаалтаар 48, нийт 126 гишүүн сонгоно. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан Сонгуулийн тухай хуулийн дагуу улс төрийн намууд жагсаалтаа хүйсээр сөөлжүүлж гаргах учиртай
2024-02-23

Төрхөмдөө буцдаг бие даагчдад ээлгүй томсгосон тойрог

УИХ-ын сонгуульд нам, эвслүүдээс гадна бие даагч гэдэг бүлэг оролцдог. Манай улс найман удаа парламентын сонгууль явуулахад 1996 оноос бусдад нь бие даагч гишүүд сонгогдож байжээ. Тэгэхээр тэд парламентын бүрэлдэхүүнд байнга байдаг нэг дүр гэсэн үг. Холимог тогтолцоогоор зохион байгуулах гэж буй хоёр дахь, үүн дотроо бүсчилсэн том тойрогт өрсөлдөх анхны сонгууль болох гэж байна. Бие даагчид гэдэг бол аливаа нам, эвсэлд харьяалагдаагүй хүмүүс. Тиймээс хувь тэнцүүлсэн тогтолцоо буюу намын жагсаалтаар сонгогдох хувилбар үгүй
2024-02-22

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардлаа

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит бус хуралдаан хийж, орон нутагт үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Улмаар ээлжит бус чуулган яаралтай зарлаж, УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд зудын болон байгалийн гэнэтийн гамшиг, аюул тулгарсан нөхцөлд Засгийн газраас ямар арга хэмжээ авах тухай нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхийг шаардсан юм. Мөн тус бүлгээс Зудын аюул үүссэн нөхцөлд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан “Уг тогтоолын төсөл дөрвөн заалттай. Үүнд зудын нөхцөл үүссэн үед ямар арга хэмжээ авах тухай бодлого боловсруулах, арилжааны банк дахь малчдын зээлийн үлдэгдлийг төр нэг удаа хариуцан төлөх тухай төсөл оруулж ирэх, малчдыг хоёроос доошгүй жилийн турш малын хөлийн албан татвараас чөлөөлөх, эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд 2024 оны улсын төсөвт тодотгол хийж, зарлагыг гурван их наяд төгрөгөөр танаж, бууруулах талаар тусгасан” гэлээ
2024-02-21

Парламент бол олны танилуудын цугладаг газар биш

Улс төрийн голлох хоёр намын хувьд тойрогт болон жагсаалтаар нэр дэвшүүлэх хүмүүсээ хэлэлцэж, үндсэн “хар зураг” нь гарчхаад буй гэхэд болно. Харин гуравдагч хүчний ихэнх намын хувьд яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. Тэд эхний ээлжид аль намтай эвсэх, нэгдэхээ шийдэх учиртай. Энэ удаа сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүн сонгоно. Үүнээс бүсчилсэн, том тойргоос сонгох 78 төлөөллийг онцлон авч үзье. 3-4 аймгаас бүрдэх бүсчилсэн тойргийг сурталчилгааны 18 хоногт тойрч, мөрийн хөтөлбөр, бодлого, үзэл бодлоо таниулах амаргүй, бараг боломжгүй
2024-02-20

Хэн хэн хаана өрсөлдөх вэ

Сар шинийн баярыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Хэн хэн хаана өрсөлдөх тухай мэдээллийг улс төртэй холбоотой эрхмүүдийн цахим хуудаснаас таамаглаж болохоор байв. УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх магадлалтай хүмүүс цахим хуудсаараа дамжуулан дүрст болон зурагт мэндчилгээ илгээв. Тэдний олонх нь нэрээ дэвшүүлэх аймаг, тойргоосоо өнөөх бичлэгээ хийсэн байгаа юм. Горилогчдын зарим нь эртнээс тойргоо сонгоод, эргэж тойрч байсан бол бүсчилж хуваасны дараа “ажилдаа” орсон нь ч бий. Мөн цөөнгүй улс төрч дуулж, хуурдсан бичлэгээ цацлаа. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө “далд” байдлаар өөрсдийгөө таниулах ажил ялангуяа цахим орчинд ид өрнөж байгаа нь нууц биш.
2024-02-15

Б.Батманлай УИХ-ын ХМОНХГ-ын даргын үүргийг гүйцэтгэж байна

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар одоогоор албан ёсны даргагүй байгаа аж. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн асан З.Алтайн охин А.Энхзулыг өнгөрсөн оны гуравдугаар сард томилсон билээ. Тэгвэл тэрбээр уг ажлаа өнгөрсөн арваннэгдүгээр сард хүлээлгэн өгсөн аж. Түүнийг удахгүй болох сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байна. Тиймээс эдүгээ УИХ-ын ХМОНХГ-ын даргын үүргийг Мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Батманлай хавсран гүйцэтгэж буй юм байна
2024-02-14

УИХ-ын дарга Киргиз, Унгар улсад айлчилна

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сард Бүгд Найрамдах Киргиз, ирэх сарын эхээр Унгар Улсад айлчлах нь. Уг айлчлалыг оны эхээр товлосон ч хойшлуулж, энэ сард хийхээр болсон юм байна. Илүү тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа аж. Монгол, Киргиз улсын хувьд төрийн өндөр дээд хэмжээний айлчлал харьцангуй ойрхон хийж буй. Өнгөрсөн оны долоодугаар сарын 9-11-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар тус улсын Төрийн тэргүүн С.Н.Жапаров Монголд албан ёсны айлчлал хийсэн нь Ерөнхийлөгчийн хувиар 21 жилийн дараа зочилсон явдал болсон юм. Мөн өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилсан
2024-02-14

Хамгийн олон горилогч өрсөлдөх сонгууль

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар бид түүхэндээ анх удаа парламентад 126 гишүүн сонгоно. Өмнөх найман сонгуульд 76 суудлын төлөө хамгийн олондоо 606 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байв. Тэгвэл суудлын тоо нэмэгдэхийн хэрээр нэрээ дэвшүүлэх горилогчдын тоо өсөх үү гэсэн асуулт гарна. Бид 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар хувь тэнцүүлж сонгох учиртай. Холимог тогтолцоогоор зохион байгуулах хоёр дахь удаагийн уг сонгуульд гуравдагч хүчний намууд нийт сонгогчоос авах саналд буюу намын жагсаалтад найдаж буй нь нууц биш. Гэвч Сонгуулийн тухай хуулийн дагуу нэг нам багадаа 39 хүн тойрогт нэр дэвшүүлж байж хувь тэнцүүлсэн тогтолцоогоор ногдох эрхээ эдлэх боломж бүрдэх юм. 76 биш 126 мандатын төлөө нам, эвслүүд өрсөлдөх учир горилогчдын тоо нэмэгдэж, дээрх рекордыг эвдэж мэдэх нь
2024-02-08

Намтай холбоотой бүх бүртгэлийг Дээд шүүх хийнэ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Дээд шүүх иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад л гол анхаарлаа хандуулна. Намуудад төвөг чирэгдэл учруулах ямар ч сонирхол шүүхэд байхгүй. Харин Улс төрийн намын тухай шинэ хуулийг хэрэглэх талаар нэгдмэл ойлголттой болох хэрэгтэй. Дээрх гурван байгууллага уг хуулийг өөр өөрөөр ойлгодог байж болохгүй. Ойлголтын зөрүүнд улс төрийн намууд чирэгдэнэ. Тиймээс ойлголтоо нэгтгэж, мөрдөх журмаа тодорхой болгох нь чухал” гэсэн байна. 
2024-02-07