Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Цэрэндулам

Шингэрүүлсэн шатдаг хий ашигладаг барилга байгууламжуудад хяналт шалгалт хийв

Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцын зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. Хяналт шалгалтад 763 барилга байгууламжийг хамруулан, 3441 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 835 зөрчил буюу 24.2 хувийг нь газар дээр нь арилгуулсан аж. Бусад зөрчлийг нь арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, зөвлөмж боловсруулж, тэдгээр байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн гэнэ. 
2024-02-14

Шахмал түлшний барьцалдуулагчийг 100 хувь дотоодоос худалдан авна 

Түлшний орц, найрлагын 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг бол таван хувь нь барьцалдуулагч бүтээгдэхүүн аж. Ийм барьцалдуулагчийг жилд 25 000 тонныг хэрэглэдэг бөгөөд 50 хувийг нь БНХАУ-аас, үлдсэнийг нь дотоодын үйлдвэрлэгчдээс авдаг юм байна. Тэгвэл ирэх оноос барьцалдуулагч бодисоо 100 хувь дотоодын компаниас авахаа мэдээллээ. Үүний тул дотоодын үйлдвэрлэгчид стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үндсэн шаардлагыг хангах хэрэгтэй гэв. Мөн техникийн тодорхой шаардлагуудыг хангасан барьцалдуулагч бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгтэйг “Тавантолгой түлш”-ээс онцоллоо. 
2023-11-06

“Барилгын материалын чанарт баталгаа өгч чадахгүй”

Манай улс барилгын материалынхаа 37 хувийг одоогоор дотооддоо үйлдвэрлэн, үлдсэнийг нь импортолж буй аж. Түүнчлэн дотоодын зах зээлд борлуулж буй материалын 40 гаруй хувь нь чанар, стандартын шаардлага хангадаггүй, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэмээн тооцож байгааг өнгөрсөн сарын эцэст зохион байгуулсан “Барилгын материалын чанар, стандарт” хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд хөндсөн.
2023-11-06

“Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум зохион байгуулна

Үүнээс гадна Олон улсын тээврийн форумаас (ITF) “Азийн бүсийн өндөр түвшний хоёр дахь удаагийн яриа хэлэлцээ”-г зохион байгуулахын зэрэгцээ төмөр зам, иргэний нисэх, авто зам, авто болон далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, хөрөнгө оруулагчдад танилцуулах гэнэ. Тээврийн салбарын нүүрсхүчлийн хийг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй санаачилга, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн талаар болон зам, тээврийн үйлчилгээний тогтвортой байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон улсын сайн туршлагаас хуваалцахыг зорьж байгаа аж. 
2023-11-03

Цахим зээлдэгчийн тоо гурав дахин өссөн ч зээлийн хүү 30-40 хувь хэвээр 

Манай улсад банк бус санхүүгийн болон даатгалын байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гээд банкнаас бусад санхүүгийн салбар эрчимтэй хөгжин, бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь зах зээл тэлж буй. Өссөн гэхийн учир нь тухайн байгууллагын санхүүгийн тайлангаас харагдана. Тодруулбал, одоогоос таван жилийн өмнө буюу 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар ББСБ-аас онлайн зээл авсан хүний тоо 360 000 байсан бол энэ жилийн хоёрдугаар улиралд дээрх тоо гурав дахин өсөн, нэг саяыг давжээ.
2023-11-03

Авто замаар 52 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэжээ

Энэ оны эхний 10 сард хот хоорондын 47 чиглэлд 695 тээврийн хэрэгслээр 1.5 сая зорчигч зорчжээ. Харин улс хооронд 23 470 тээврийн хэрэгслээр 712 мянган зорчигчид үйлчилснийг ЗТХЯ-наас мэдээллээ. Түүнчлэн 1-10 дугаар сард БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтоор 52 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 62 хувиар өссөн дүн болжээ. Үүнд нүүрс 50 сая тонн, газрын тос 428, зэсийн баяжмал 535, төмрийн хүдэр 142 мянган тонн, жонш 973 тонн багтсан аж. Үүнээс гадна “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч 80 аж ахуйн нэгж, 166 иргэнтэй гэрээ байгуулж, 762 тээврийн хэрэгсэлд таних тэмдэг олгосон гэнэ. 
2023-11-02

“НӨАТ-ыг таван хувь болгоё” 

Уг нь далд эдийн засгийг ил болгох, татварын эрх тэгш орчин бүрдүүлэх зорилгоор НӨАТ-ын буцаалтыг олгож эхэлсэн. Гэтэл зарим аж ахуйн нэгж татвараас зайлс хийсэн, НӨАТ төлөхгүй, и-баримт өгөхгүй хэвээр байна. Буцаан олголтын хэмжээг өсгөснөөр далд эдийн засгийг хянана хэмээн таамаглаж буй ч НӨАТ-аа бууруулбал татвар төлөгч олширч, татварын орлого өсөх боломжтой” гэв. Мөн НӨАТ-ын асуудалд Татварын болон Гаалийн ерөнхий газар байр сууриа илэрхийлж, татвар ногдуулалт, гаалийн бүрдүүлэлтийн талаар мэдээлэл өгөх ёстойг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлэх гэнэ. 
2023-11-02

Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерүүд Энэтхэгт мэргэжил дээшлүүлнэ

Тиймээс онол, практик хосолсон цогц сургалтад суухаар 20 мэргэжилтэн өнгөрсөн ням гарагт Нью Дели хотыг зорьсон юм байна. БНЭУ-ын Засгийн газар манай оронд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлж буй бөгөөд инженерүүдийг бэлтгэх, чадавхжуулахад ч томоохон дэмжлэг үзүүлж, сургалтынх нь зардлыг дааж буйг МГТБҮ-ээс онцоллоо. 
2023-11-01

Б.ҮҮРИЙНТУЯА: Хүүхдүүд унтаж байхдаа сурсан, мэдсэнээ илүү сайн боловсруулдаг 

Шинжлэх ухааны академийн дэргэдэх Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн эмнэл зүйн нейросайнсын салбарын эрхлэгч Б.Үүрийнтуяатай ярилцлаа. Тэрбээр 2021 онд хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн бөгөөд байгууллагын сэтгэл судлалаар магистрын зэрэг хамгаалсан, тархи, нойр судлалын чиглэлээр ажилладаг залуу судлаачдын нэг билээ. 
2023-11-01

Эрдэнэтийн-Овоо ордод 0.4-3 хувийн зэсийн агуулгатай хүдрийн шинэ үе илрүүллээ 

Мөн хуучин хийж байсан хайгуулын үр дүнг баталгаажуулж, магадлалтай болон баталгаатай зэрэглэлийн нөөцийг бүртгэх боломж бүрдүүлснийг дээрх үйлдвэрээс мэдээллээ. Мөн ордуудын хил, хүрээ заагийг тогтоох захын цооног төлөвлөх, газрын гүн дэх хүдрийн шинж чанарыг мэдэх боломжтой болсон байна. Эрдэнэтийн-Овоо ордыг 60-70 жилийн нөөцтэй хэмээдэг ч ашиглах боломжтой хүдрийн хэмжээг ТЭЗҮ-ээр тодорхойлох аж. Тиймээс ТЭЗҮ-ийг нь хөндлөнгийн, мэргэжлийн компаниар хийлгэх ажлыг мөн эхлүүлсэн бөгөөд ирэх жил 20 мянган тууш метр өрөмдөх гэнэ. 
2023-10-31

Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцална гэв 

Одоогоор Өмнөговь аймаг дахь “Оюутолгой” компанийн ил, далд уурхай, “Тавантолгой” компанийн нүүрс боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтын явцад хийсэн шалгалтаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэсэн дөрөв, цахилгааны шугам сүлжээ нь ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны стандарт хангаагүй нэг компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчил арилгах хүртэл 23 объектын үйл ажиллагааг зогсоохыг даалгажээ. 
2023-10-31

Барилгын материалын 40 хувь нь шаардлага хангахгүй байна гэв 

Үүний улмаас суурьшлын бүсийн хүн амын дунд шалтгаангүйгээр бие сульдах, тавгүйрхэх нийтлэг зовуурь илрэх болсон гэж Шадар сайд хэлэв. Энэ нь хар тугалга агуулсан барилгын материалтай холбоотой аж. Түүнчлэн улсын хилээр оруулж буй барилгын материалын чанар, стандартыг нарийвчлан тогтоож, үнэлгээ, дүгнэлт гаргадаг лабораторийн хүчин чадал муу, чанаргүй материал ашигласанд хэн ч хариуцлага хүлээдэггүй нь эрсдэл үүсгэж буйг “Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл” ТББ-аас илэрхийлэв. Тиймээс барилгын материал импортлохдоо гаалийн лабораториор сайтар шалгах, хүчин чадлыг нь сайжруулах, чанарын шаардлага хангаагүй материалыг хилээр нэвтрүүлэхгүй байхыг Барилгын хөгжлийн төв хариуцах, төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, мэргэжилтнүүд багтсан ажлын хэсэг байгуулахаар болжээ. 
2023-10-30

Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын төлбөрөө төлжээ 

Хөгжлийн банкнаас 2018 онд 500 сая ам.долларын дүнтэй, 7.25 хувийн хүүтэй “Евро” буюу “Ди Би Эм 2023” бондыг Засгийн газрын баталгаагүй, бие даан олон улсын зах зээлд гаргасан. Тус бондыг Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэйгээр олон улсад нээлттэй арилжиж байв. Улмаар зохистой өрийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор тус банкны ТУЗ-ийн тогтоолын дагуу “Ди Би Эм 2023” бондоос худалдан авч тухай бүрт нь хэсэгчлэн хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Үүний хүрээнд 2022 оны аравдугаар сараас хэсэгчлэн буцаан худалдан авч, 99.7 сая “ногоон”-ы нэрлэсэн дүнтэй бондыг хүчингүй болгосон аж. Тэгвэл бондын үлдэгдэл мөн хүүгийн төлбөрийг хугацаанд нь буюу энэ сарын 23-нд багтаан төлсөн байна.
2023-10-27

Түрээслүүлэгч хожиж, түрээслэгч хохирсоор байна 

Иргэн Г.Өсөхбаяр Баянгол дүүрэгт уушийн газар ажиллуулахаар 2019 оны наймдугаар сард түрээсийн гэрээ байгуулжээ. Шинээр ашиглалтад оруулсан барилгын нэгдүгээр давхрын 200 гаруй ам метр талбайг бүрэн тохижуулж, тавилга хэрэгсэлаван, тоног төхөөрөмж суурилуулж, зургаан сарын түрээсийн төлбөр урьдчилан өгөхөд 160 гаруй сая төгрөг зарцуулсан юм байна. Гэсэн ч удалгүй цар тахал дэгдэн, ажиллах боломжгүй болж, хэсэг хугацааны дараа эзэд нь барилгаа зарснаар Г.Өсөхбаяр “шатаад” үлдсэн гэнэ. Тэрбээр “Манайх “Голомт” хотхон дахь орон сууцаа барьцаалж ажлаа эхлүүлсэн. Зээлийн хүү гэхэд сард 2.5 хувь. Мөн уушийн газраа ажиллуулах аргагүй болсон учраас ямар ч орлогогүй болж, дампуурсан гэхэд болно.
2023-10-26

“Чөлөөт агаарын зайн хэрэгжилт” форум болно 

Тус форумд Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA), Иргэний агаарын навигацын үйлчилгээний байгууллага (CANSO), Холбооны нисэхийн захиргаа (FAA) зэрэг олон улсын болон дотоодын агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний менежментийн техник, технологи үйлдвэрлэгч оролцох юм байна. Мөн салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид цуглан чөлөөт агаарын зайн хэрэгжилтийн өнөөгийн түвшин, боломж, сорилтуудын тухай хэлэлцэж, цаашдын чиг хандлага, агаарын навигацын сүүлийн үеийн ололт, хөгжил, дэвшлийн талаар туршлага солилцоногэдгийгЗТХЯ-наас мэдээллээ. Энэхүү олон улсын форумыг Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”, салбарын яамны “Тээврийн долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулах юм. 
2023-10-25

Орон нутгаас санхүүжүүлэх боломжтой төслийг улсын хөрөнгөөр хийх нь ашиггүй гэв 

Шилжих төслийн 90 гаруй хувь нь барилга байгууламж барих төсөл бол төсвийн ерөнхийлөн захирагчдаас хамгийн ихийг нь Боловсрол, шинжлэх ухааны сайд зарцуулах аж. Дараагаар нь Зам, тээврийн хөгжлийн, Соёлын, Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгө өндөр байгаа бол шинээр эхлүүлэх төслүүдийн нийт зардлын хамгийн их нь Хэнтий аймагт ногджээ. Түүнчлэн төсөвт хатуу хучилттай авто зам, цэцэрлэг, сургууль, соёлын төв, спорт цогцолбор хамгийн олныг барихаар төлөвлөсөн байна. Харин үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ ховор байгааг дээрх хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.
2023-10-25

Зам засварын ажлын явц 87 хувьд хүрчээ 

Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан. Улмаар авто замын салбарт чанартай зам, чансаатай засвар арчлалт гэсэн зорилт тавьжээ. Уг зорилтын хүрээнд улсын хэмжээнд авто зам, гүүрийн засвар арчлалтад онцгойлон анхаарч буй бөгөөд өнгөрсөн баасан гаргийн байдлаар олон улс, улсын чанартай 14 891 км гаруй авто замын урсгал засвар арчлалтын ажлын явц дунджаар 87 хувьд хүрснийг мэдээллээ. Тодруулбал, төвийн бүс буюу Төв, Өвөрхангай аймаг дахь засварын ажил 90, Архангай, Завхан, Увс аймгийнх 88 хувьд хүрсэн аж. Харин Дархан-Уул, Сэлэнгэ, Булган зэрэг хойд бүсийнх 70.2, баруун, зүүн болон говийн бүсийнх 89-96 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Засвар арчлалтын ажлыг ирэх сард багтаан дуусгахаар төлөвлөсөн гэнэ. 
2023-10-23

Малын өвчлөлд “бүдэрсэн” махны экспорт 

Мал бол өсөж үрждэг, шавхагдашгүй гэж болох баялаг. Нөгөөтээгүүр, 70 саяас дээш мал гэдэг нь нийт нутгийн 80 орчим хувийн бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрснийг илэрхийлэх дүн болох нь Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын тайланд бий. Түүнчлэн 200 000 орчим малчин өрхийн орлого тогтмол бус, малын гаралтай түүхий эдийн борлуулалтын ашиг их биш хэвээр.
2023-10-20

Манайхыг сонирхож буй гадаадын банк одоогоор алга

Арилжааны банкуудын зээлийн хүү болон шалгуурыг багасган, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд өрсөлдөөн чухал үүрэгтэй. Өрсөлдөөнийг бий болгоход тухайн салбар олон тоглогчтой байх тусмаа сайн. Тиймээс ч банкны салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, үүнийг татах зорилгоор УИХ-аас Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Ингэснээр гадаадын банкууд манайд төлөөлөгчийн газраа нээх, улмаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн гэсэн үг. Гэвч дээрх хуулийг баталснаас хойш есөн сарын хугацаа өнгөрөхөд манайд үйл ажиллагаа явуулах сонирхлоо нэг ч банк илэрхийлсэнгүй. 
2023-10-18

Дөрвөн аймгийн нисэх буудлыг өргөжүүлэх нь 

Концессын сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хувийн хэвшлийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр ЗТХЯ-наас зам, тээврийн салбарын ажлууд нь хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг. Тиймээс төрд дарамт багатай, хувийн хэвшлээ дэмжин оролцуулах бодлого баримталж буйгаа илэрхийлжээ. ИНЕГ-аас мэдээлснээр эхний ээлжид концессын сонгон шалгаруулалт зарласан дээрх дөрвөн нисэх буудлыг худалдаа, тээвэр ложистик, аялал жуулчлалын чиглэлээр бүс нутагтаа олон улсын зангилаа төв болгон хөгжүүлэх бүрэн боломжтой аж. 
2023-10-16