Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

“Хангарьд” клубийнхэн УАШТ-д түрүүлжээ

Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын охидын 13 хүртэлх насныхны УАШТ-д өрсөлдсөн хот, орон нутгийн багуудаас Ц.Болдбаатар дасгалжуулагчтай “Хангарьд” клубийнхэн тэргүүн байр эзэлж, аваргын алтан цом өргөлөө. Тэдэнд онооны хол зөрүүгүй хожигдсон А.Хулан дасгалжуулагчтай “10 дугаар сургууль, Туулын том тулнууд”-ын тамирчид мөнгө, Ч.Түвшинбат дасгалжуулагчтай “137 дугаар сургууль, Монцоолой” клубийнхэн хүрэл медаль хүртэв. Тэмцээнд бусдыгаа хошуучилсан тоглогчдоос “Хангарьд”-ын З.Ану-Үжин шилдэг хаалгач болов
2024-02-01

Монголын тамирчид мөстэй усанд сэлэлтийн тэмцээнд аваргаллаа

АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулсан, мөстэй усанд сэлэлтийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, 120 дугаар ангийн тамирчин, Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төвийн багш, дэлхийн хошой аварга Ш.Даваадорж нь ач охин, “Күнз” сургуулийн зургаадугаар ангийн сурагч, 11 настай М.Цэнгүүний хамт оролцож, ур чадвараа сорьжээ. Тус тэмцээнд Ш.Даваадорж 50 метрийн мэлхий сэлэлт, өврөөр даллах, далайн гахай сэлэлтийн төрөлд тус бүр тэргүүлсэн байна. Тэгвэл М.Цэнгүүн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд аварга болжээ. Манай тамирчид олон улсын хэмжээний тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртсэн анхны тохиолдол нь энэ байлаа.
2024-02-01

Монголын туйванчид Азийн АШТ-д өрсөлдөх нь

Узбекистаны Ташкент хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ийг ирэх сарын 1-12-нд зохион байгуулна. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Дэнсмаагийн удирдлагад 14 тамирчин хүч сорих нь
2024-01-31

Таеквондогийн шилдгүүдийг Даланзадгадад тодрууллаа

Өмнөговь аймгийн Даланзадгад сумд таеквондогийн “Пүмсэ-2024” УАШТ боллоо. Уг тэмцээнд 700 гаруй тамирчин ур чадвараа сорьж, ангилал тус бүрд аваргуудыг тодруулав. А ангилалд өрсөлдсөн тулаанчдаас “Алдар” спорт хорооны тамирчид тэргүүлж, Сэлэнгэ аймгийн “Хараагийн хөх чоно” клубийнхэн удаалан, “Кёнхи”-гийн тулаанчид III байр эзэллээ. В ангилалд өрсөлдсөн орон нутгийн таеквондочдоос эхний гурван байрт Өмнөговь аймгийн “Дайчин”, “Эхлэл”, “Олимп” клубийнхэн орсон юм. Тэгвэл С ангилалд “Ирээдүйн Монгол” сургалтын төвийнхөн алтан цом өргөж, “Идэр”, “Эхлэл” клубийнхэн мөнгө, хүрэл цомтой буцсан
2024-01-31

Б.Гончигсүрэн гран при тэмцээнээс хүрэл медаль зүүв

Жүдо бөхийн энэ жилийн анхны гран при тэмцээн Португал улсад болж өндөрлөв. Өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан тус тэмцээнд 92 орны 624 (эрэгтэй 344, эмэгтэй 280) тамирчин өрсөлдсөн. Монголын үндэсний шигшээ багийнхнаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн шигшээ наймд дэлхийн хошой аварга, Испанийн бөх Николоз Шеразадашвилид ялагдсан. Тэрбээр дагах барилдаанд Киприйн Кроуссаниотакисыг ялж, медалийн төлөө Японы жүдоч Кэйто Грийнтэй өрсөлдөн, илүүрхжээ
2024-01-30

С.Цэрэнчимэд алтан цомын эзэн боллоо

ОХУ-ын Красноярск хотод гурван өдөр үргэлжилсэн, Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд 24 орны тамирчид хүч сорилоо. Өмнөх жилүүдийнхээс олон улс шилдэг бөхчүүдээ оролцуулахаар илгээсэн нь дээрх тэмцээний онцлог байв. Эхний өдөр манайхаас эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд зодоглосон Б.Хулан хагас шигшээд ОХУ-ын Александра Скиренког цэвэр ялж, Б.Отгонтуяа Б.Болортуяаг 6:4-өөр буулган авснаар аваргын төлөө өрсөлдөхөөр болсон. Алтан медалийн төлөөх барилдаанд Б.Хулан Б.Отгонтуяаг 5:1-ээр илүүрхэж түрүүллээ
2024-01-30

КИМ ХЁН СО: Шигшээ багийн тамирчдыг Парисын олимпын эрх авхуулахыг зорьж байна

Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багийнхан БНСУ-ын дасгалжуулагч Ким Хён Соны удирдлагад тивийн болон олон улсын тэмцээнд оролцдог. Тэрбээр Улаанбаатарт хөл тавьсан даруйдаа шигшээ багийг залуу, хурдтай тамирчдаар хүч сэлбэж, бэлтгэл шаргуу хийлгэсэн гэдэг. Тэднийг өмнөд хөршийн Чэндүд өнгөрсөн долоо дугаар сард болсон дэлхийн оюутны универсиад наадам, БНСУ-ын Пёнчан хотод есдүгээр сард зохион байгуулсан Азийн АШТ-д оролцуулсан. Тэндээс ирснийхээ дараа БНХАУ-ыг зорьж, “Ханжоу-2022” Азийн наадмын тоглолтод сойсон юм. Долоон настайдаа ширээний теннистэй нөхөрлөж, спортынхоо замналыг эхлүүлсэн энэ эрхэм улсынхаа ширээний теннисний ахлах сургуулийн шигшээ багийн дасгалжуулагчаар олон жил ажилласан туршлагатай. Тамирчдадаа бэлтгэлийн үед өндөр шаардлага тавьж, энгийн үед найз, нөхөд шиг нь байдаг түүнийг зочноор урьж ярилцлаа
2024-01-29

Ч.Мандахбаяр “Дэлхийн цом”-д түрүүлсэн Монголын хоёр дахь тамирчин боллоо

Швейцарын Саас-Фе хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан, мөсөнд авиралтын “Дэлхийн цом”- ын II дахь цуврал тэмцээнд Монголоос Ч.Мандахбаяр улсаа төлөөлөн оролцож, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр сарын өмнө БНСУ-ын Чонсон хотод болсон мөсөнд авиралтын эхний тэмцээнд нутаг нэгт тамирчин, Азийн аварга Н.Хэрлэнтэй өрсөлдөхдөө удаалж, мөнгөн медальтай ирсэн юм. Тэгвэл өнгөрсөн жил Францын Шампаньи-Ан-Вануаз хотод зохион байгуулсан тус тэмцээний II дахь цувралын хурдны төрөлд хүрэл медаль хүртэж, Монголынхоо тамирчдын шагналын буухиаг үргэлжлүүлж байв
2024-01-29

“Багануур трипперс” багийнхан олон улсын тэмцээнд оролцож байна

ӨМӨЗО-ы Хөх хотод үргэлжилж буй, өсвөр үеийнхний олон улсын шайбтай хоккейн нээлттэй тэмцээнд ОУХМ И.Алтангэрэл, Ц.Одсайхан нарын дасгалжуулагчийн удирдлагад Т.Чинбилэг ахлагчтай “Багануур трипперс” багийнхан өрсөлдөж байна. Тэд эхний тоглолтод Харбин хотын шигшээ багийг 5:3-аар буулгаж авсан юм
2024-01-26

Ахмад тэшүүрчид Италид медалийн хур буулгав

Италийн Ломбарди мужид зохион байгуулсан, дэлхийн мастеруудын өвлийн олимпод Монголын тэшүүрийн мастеруудын холбооны тамирчид шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрөлд хурд сорьж, 15 медаль хүртжээ. Эрэгтэйчүүдээс ОУХМ Б.Жалбаа гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрт тус бүр мөнгө, 1500, 3000-д хүрэл медаль зүүв. Өдгөө 81 настай тэрбээр тэшүүрийн спортын түүхэнд өмнө байгаагүй дээд амжилтыг үзүүлсэн нь энэ юм. О.Энхбат шорт трекийн 500, 1000, 1500 метрт уралдаж, шагналт V байр эзэллээ
2024-01-26

Н.БАЯРАА: Парисын олимпын эрх авах зорилгодоо хүрлээ, амласнаа ч биелүүллээ

Монголын буудлага спортын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчдаас хийн урт бууны 10, 50 метрийн дасгалд өрсөлддөг ОУХМ Н.Баяраа улсынхаа дээд амжилтыг нэг бус удаа шинэчилсэн. “Лондон-2012” олимпын наадамд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлагад Индонезийн Жакарта хотод энэ сарын 5-18-нд болсон Азийн АШТ-д өрсөлдлөө. Ингэхдээ урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд 44 тамирчинтай цэц сорьж, 583 (суугаагаас 194, хэвтээгээс 197, босоогоос 192 оноо) оноогоор финалд шалгаран Парисыг зорих эрх өвөртөлсөн юм. Тэрбээр ирэх зун Францад хөл тавьснаар хоёр дахь олимпдоо онч сорих нь. Эх орондоо “Парис-2024” олимпын эрх авчирсан Монголын найм дахь тамирчин болсон түүнтэй ярилцлаа.
2024-01-25

Шилдгээ баталж, шинэ аваргууд төрсөн, өрсөлдөөн ихтэй УАШТ болж байна

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй холбоодын нэгдсэн УАШТ “Степпе арена”, “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна. Энэ сарын 31-нд өндөрлөх тус тэмцээнд хот болон орон нутгийн 2400 гаруй тамирчин спортын 20 төрөлд 384 багц медалийн төлөө ур чадвараа хэрхэн сорьж буйг тоймлон сонирхуулъя. Тэмцээний хөтөлбөрт эхнээс нь багтаасан жиү жицүгийн төрөлд 16 байгууллагын 188 тамирчин оролцож, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастерс ангилалд өрсөлдсөн юм. Тэднээс хамгийн ахмад нь 63 настай Г.Алтангэрэл байв. Тэрбээр 2018 оноос эл спортоор хичээллэж, өнгөрсөн жил УАШТ-ээс хүрэл медаль анх хүртсэнээр амжилтын замналаа эхлүүлжээ
2024-01-25

Сонгомол барилдааны бөхчүүд хамтарсан бэлтгэл хийж эхлэв

Чөлөөт бөхийн УАШТ өндөрлөсний дараа үндэсний шигшээ багийнхан бэлтгэлдээ анхаарал хандуулж буй. Учир нь тэднийг Парисын олимпын эрх авах хариуцлагатай тэмцээнүүд хүлээж байгаа. Манай тамирчид сонгомол барилдааны шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлагад БНХАУ-ын Бээжин хотын болон ӨМӨЗО-ы 50 гаруй тамирчинтай Халиут хотод хамтарсан бэлтгэл хийж эхлэв
2024-01-25

Олон улсын стандартад нийцсэн мөсөн хана барьжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь, уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн “Олимп” спорт авиралтын төвд олон улсын стандартад нийцсэн мөсөнд авиралтын хурдны хана барьжээ. Хана босгох барилга угсралтын ажлыг Б.Одмандах захиралтай “Нягт холбоос” компанийнхан гүйцэтгэсэн байна. Ингэснээр “Дэлхийн цом”-ын дараагийн цуврал, ДАШТ-д өрсөлдөх Монголын тамирчид дасгалжуулагч Х.Нямдоогийн удирдлагад бэлтгэл хийхэд бэлэн болжээ. БНХАУ, БНСУ, ОХУ, Швейцар, Франц улсын мөсөн байгууламжтай дүйцэх шинэ ханын өндөр 16.5, өргөн нь 4.6, зузаан нь 0.5 метр аж
2024-01-25

Олон улсын шүүгч Б.Атарбаяр Парисын олимпын эрх олгох тэмцээн дэнслэх нь

Олон улсын А зэрэглэлтэй монгол шүүгчид тив, дэлхийн хэмжээний төдийгүй олимпын наадмын тэмцээнийг дэнслэх болсон билээ. Тэднээс жүдогийн дэвжээнд олон улсын шүүгч Т.Энхцэцэг, Г.Нямцогт нар дэлхийн шилдгүүдийн “гал гарсан” барилдааныг цөөнгүй жил шүүсэн. Тэд Олон улсын жүдо бөхийн холбооноос Унгарын Дьёр хотод зохион байгуулсан олон улсын шүүгч, дасгалжуулагчдын сургалт, семинарт хамрагджээ
2024-01-24

Боксчид Болгарт бэлтгэл базааж байна

Монголын боксын үндэсний шигшээ багийнхан Унгарын Дебрецен хотод болсон, Боцкай Иштваны нэрэмжит 68 дахь удаагийн олон улсын тэмцээнд оролцож, 12 орны 170 гаруй тамирчинтай өрсөлдөв. Алдартай боксчдын тулалддаг тус тэмцээнд эмэгтэйчүүдээс ОУХМ О.Есүгэн, М.Намуун нар аваргаар шалгарчээ. Эл тэмцээнд шилдэг тамирчин тодруулдаг уламжлалтай. Манайхаас энэ удаа М.Намуун шилдгээр тодорч, цом гарджээ
2024-01-24

Н.ХЭРЛЭН: Бусдад урам өгнө гэдэг амжилт гаргахаас илүү сайхан 

Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин, мөсөнд авиралтын Ази тивийн аваргын алтан медальт, ОУХМ Н.Хэрлэнг амжилтаас атгуулсан хүн бол аав нь. Биеийн тамирын багш, уулчин, спортын мастер Х.Нямдоо хүү, охиноо багаас нь энэ спорттой ойр өсгөж, тамирчин болгохоор зорьсон гэдэг. Тэрбээр спортод амьдралаа зориулсан аавынхаа ачийг хичээл зүтгэлээрээ хариулж, БНСУ-ын Чонсон хотод зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнд аварга болов. Өмнө нь тус хотод 2018 онд Азийн АШТ болоход хурдны төрөлд мөнгө, 2020 онд алтан медаль хүртэж байсан билээ. Олон улсын тавцанд эх орныхоо нэрийг гаргаж яваа түүнтэй ярилцлаа. 
2024-01-23

Г.Хишигсайхан Азийн аваргаар шалгарсан Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо

2009 оноос энэ спортоор хичээллэн 2017, 2019, 2023 онд ДАШТ-д өрсөлдсөн тэрбээр Японд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 19-нд болсон олон улсын хагас марафонд нэг цаг 10 минут 32 секундээр тэргүүлж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Мөн Тайванийн Тайпэй хотод болсон, олимпын эрх олгох олон улсын тэмцээнд хувийн амжилтаа хоёр цаг 28 минут 33 секунд болгон, дөрвөн минутаар ахиулан мөнгөн медаль хүртэж, чансааны эхний 76 дугаар байрт бичигдэв. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо чансаагаараа эхний 80 байрт жагссан тамирчинд олимпын эрх олгож буй. Манай эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Ж.Олонбаяр нар Парисыг зорих болзлоо биелүүлээд байна.
2024-01-23

Эхний 30 байрт шалгарсан тоглогч УАШТ-ий хагас шигшээд оролцоно

Монголын даамын холбооноос зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-ий анхан шатны тэмцээнд 250 шахам тамирчин оюунаа сорьж, аваргуудаа тодрууллаа. Швейцар системээр есөн өрөг тоглосон эл тэмцээнд эрэгтэйчүүдээс Б.Пүрэвбаатар (“Повгор хүү”), эмэгтэйчүүдээс Ц.Цацрал (“Алтан хүү” клуб) нар тэргүүлэв. Ангилал тус бүрийн эхний 30 байрт шалгарсан тоглогчид ирэх гуравдугаар сарын 20-24-нд болох УАШТ-ий хагас шигшээд оролцох эрх авсан
2024-01-18

Н.Намуун дэлхийн дээд амжилт эвдэв

Дэлхийн шооны холбооноос Ирланд улсын нийслэл Дублин хотод зохион байгуулсан, рубик шооны олон улсын тэмцээнд манай өсвөрийн үеийн тамирчид оролцжээ. Охидоос Н.Намуун цаган шооны төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдэн, 3.04 секунд болгон шинэчлэн тогтоов. Ийнхүү амжилт гаргаснаар тэрбээр чансаагаараа дэлхийд 14, Ази тивд гуравт, Монгол Улсын хэмжээнд нэгдүгээрт эрэмбэлэгдэж эхэллээ
2024-01-18