ӨМӨЗО-ы Хөх хотод үргэлжилж буй, өсвөр үеийнхний олон улсын шайбтай хоккейн нээлттэй тэмцээнд ОУХМ И.Алтангэрэл, Ц.Одсайхан нарын дасгалжуулагчийн удирдлагад Т.Чинбилэг ахлагчтай “Багануур трипперс” багийнхан өрсөлдөж байна. Тэд эхний тоглолтод Харбин хотын шигшээ багийг 5:3-аар буулгаж авсан юм. Хоёр дахь тэмцээндээ тэд улсынхаа АБ, “Отгон од”, Орхон аймгийн шигшээ багийн тамирчдыг тус бүр 7:2-оор хожиж, ялалт байгуулав. “Багануур трипперс”-ийнхэн зургаан оноотой болж, ОХУ-ын шигшээтэй тэнцлээ. Манайхан гурав дахь тоглолтоо хойд хөршийн “Эргүна” багийнхантай өнөөдөр өрнүүлнэ.