Италийн Ломбарди мужид зохион байгуулсан, дэлхийн мастеруудын өвлийн олимпод Монголын тэшүүрийн мастеруудын холбооны тамирчид шорт трек, гүйлтийн тэшүүрийн төрөлд хурд сорьж, 15 медаль хүртжээ. Эрэгтэйчүүдээс ОУХМ Б.Жалбаа гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрт тус бүр мөнгө, 1500, 3000-д хүрэл медаль зүүв. Өдгөө 81 настай тэрбээр тэшүүрийн спортын түүхэнд өмнө байгаагүй дээд амжилтыг үзүүлсэн нь энэ юм. О.Энхбат шорт трекийн 500, 1000, 1500 метрт уралдаж, шагналт V байр эзэллээ.
Тэгвэл эмэгтэйчүүдээс Л.Алтанцэцэг шорт трекийн 500, 1000, 1500 метрт удаалжээ. Тэрбээр гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрт хүрэл, 1500-д алт, нийт зургаан медаль гардсан байна. Р.Сарантуяа шорт трекийн 500, 1000, 1500 метрт тус бүр хүрэл, гүйлтийн тэшүүрийн 10 000 метрийн зайд анх удаа өрсөлдөж, дэд байрт шалгарав. Н.Эрдэнэтуяа гүйлтийн тэшүүрийн 5000 метрт түрүүлж, аварга боллоо. Дээрх наадмын хоккейн тэмцээний 50 насныхны ангилалд манайхаас “Номадс”, “Нормаунт” багийнхан оролцсон. Тэмцээнд хоорондоо таарч тоглосон тэд тоглолтын эхний үеийг гоолгүй өндөрлүүлсэн болII үед “Номадс”-ын довтлогч С.Эрдэнэбат гоолын салхи хагалж, легионер Жерри Кларк хоёр дахийг ньоруулснаар оноог 2:0 болгож, хожлыг өөрийн талд эргүүлэв. Тоглолтын шилдгээр “Нормаунт” багийн хамгаалагч Т.Пүрэвсүрэн, “Номадс”-ын довтлогч С.Эрдэнэбат нар шалгарчээ.