“Степпе Арена” нэршүүлэх эрхээ өгсөн анхны компани боллоо
Энэ дээрх практикийг Монголд нэвтрүүлсэн анхны тохиолдол болов. Нэрших эрхийг авсан баярынхаа хүрээнд амралтын өдрөөр “AIC Степпе Арена” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Мөн гадна талбайдаа воллейбол болон 3х3 сагсан бөмбөгийн, хиймэл зүлгэн талбай байгуулжээ. Өдөрлөгийн үеэр талбайн нээлтээ хийж хүүхэд залуусын дунд 3х3 сагсан бөмбөг болон воллейболын тэмцээн зохиолоо. Бас энэ үеэр “Open mic”-ийн хамт олон хүрэлцэн ирж тэдний ажилчид болон үзэгчдийн дундаас шилдэг дуучныг шалгаруулсан юм.
2023-09-11
Зүүн Азийн залуучуудын наадмыг анх удаа зохион байгууллаа
Тамирчдаас гадна багш дасгалжуулагч, шүүгч, Азийн спортын холбоодын Техникийн зөвлөлийн төлөөлөл, албаны хүмүүс зэрэг гадаадын нийт 1000 гаруй зочин энэ өдрүүдэд манай оронд хүрэлцэн ирсэн юм. Наадамд медалийн тоогоор БНХАУ тэргүүлж, Япон, БНСУ удаалсан. Манайхан 39 медальтайгаар V байрт шалгарлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд хөшгөө нээсэн тус наадмын хаалтын ёслол өчигдөр орой Д.Сүхбаатарын талбайд болж, спортын хорхойтнууд, залуусыг олноор цуглуулав.
2023-08-24
“Гоё байна шүү дээ” #4 ХОНИНЫ НООСООР ХИЙСЭН АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ
Үндэсний үйлдвэр эрхлэгчид хөгжихийн хэрээр дэлхийд монгол үйлдвэрлэл танигдаж байна. Дотоодын үйлдвэрлэлээ сурталчлах үндэсний контент болох “Гоё байна шүү дээ” цувралын 4 дэх дугаарт хонины ноосоор агаар цэвэршүүлэгч хийх санаачилгыг хэрэгжүүлж байгаа “Airee”-ийн залуусыг онцоллоо.
2023-08-22
Э.Мөнхшүр: Б.Шарав гуайн бүтээлээр дамжуулж өв соёлоо дэлхийд таниулна
Америкийн Нэгдсэн Улсын Аризонагын их сургуульд төгөлдөр хуур, урлагийн ухааны докторын зэрэг хамгаалахын хажуугаар Entrepreneurship давхар мэргэжлээр суралцсан хөдөлмөрч, сэргэлэн бүсгүйг Доктор Э.Мөнхшүр болон Корнеллийн их сургуулийн багш, Доктор Жосеф Леранжистай ярилцлаа.
2023-08-15
Фото: Бурууд нүд хурц
Баянгол дүүргийн II хороон дахь “ТБД андууд”-ын автобусны буудлын орчим олон газарт зам эвдэрсэн тул автобусны зорчих хурд удааширч, өөр эгнээгээр явахаас аргагүйд хүрч, осол гарах эрсдэл өндөр байна.
2023-08-15