Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хурлаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, жижиг Тавантолгой компанид бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон П.Сайнзориг болон бусад сайд нар мэдээлэл хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Эрүүгийн хуулийн “22.1-дүгээр зүйл дээр торох яалгүй болгож, хуулийн төсөлт тусгалаа. Авлига, албан тушаалын тодорхой гэмт хэргүүд буюу эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэгт эрх хасах ялыг 20 жил хүртэл хугацаагаар оногдуулахаас гадна төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа.
Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулахгүй байх буюу ердийн горимоор шийдвэрлэх заалтыг оруулсан. Авлига авсан этгээдийн нийт хөрөнгийг хуурааж, учруулсан хохирлыг нь барагдуулж дээрээс нь 40 сая төгрөгөөр торгодог хуультай, үүнийг хуульдаа тодотгож өгсөн. Мөн Авлигийн эсрэг хуульд Улсын их хурлын гишүүний Хөрөнгө оруулгын мэдүүлгийг УИХ-ийн ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг АТГ газарт шалгах бололцоог бүрдүүлсэн.
Мөн Нийтийн албан тушаалтан өөрийн орлогоосоо давсан эд хөрөнгөтэй, машин тэрэгтэй байвал татвар, орлоготой нь уялдуулан шалгаж байх чиглэлийг Засгийн газраас өгсөн” гэдгийг хэллээ.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан