УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар нүүрсний гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн талаар дарга О.Цогтгэрэл нь мэдээлэл хийв. Тэрбээр “Төв талбайд иргэд жагсаж, ард иргэд бухимдалтай байна. Нөгөө талд зургаан жил үнэмлэхүй олонхоороо засаг, төрийн эрхийг барьсан Ардын намынхан ийм асуудал үүссэнийг мэдэхгүй, одоо л ил болголоо. Ингэхдээ тэд бусдаас бурууг хайж, өөрсдөө цэвэр үлдэх гэж байгаа мэт тайлбар хийлээ. Оффтэйк гэрээнүүдийг ил болгосон гэж байгаа ч цаана ньолон нууц бий. Нефть дамжуулах хоолой, нүүрс баяжуулах үйлдвэр, “Чалко” компанитай байгуулсан гэх мэт гэрээ хаана байна вэ. Одоогоор ил болгосон гэрээнүүдийн хүрээнд яригдаж буй мөнгөн дүнг тоймлож үзэхэд нийт дөрвөн тэрбум ам.долларт хүрч байна. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” жилднэг тэрбум ам.долларын борлуулалт хийдэг компани шүү дээ. Эрх баригчид ирэх 10 жилд борлуулах нүүрсний гэрээгээ урьдчилж хийгээд, мөнгийг нь аваад идчихсэн байж магадгүй” гэв.