УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өчигдөр болж, цаг үеийн нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас мэдээлэл сонсжээ. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор Хуульзүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар мэдээлэл хийсэн байна. Улмаар Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг маргааш Засгийн газраас өргөн барьсны дараа, энэ долоо хоногт хэлэлцэж, авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд ногдуулах ялыг чангатгах чиглэлд яаралтай арга хэмжээ авахаар санал нэгджээ.
Үүнээс гадна ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу гэрээ байгуулж, түүнийгээ улсын нууцад авдаг явдлыг болиулж, хууль, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох талаар тавьсан Ерөнхий сайдын саналыг дэмжжээ.
Бэлтгэсэн Б.Уран