АН-ын “4:11” ээлжит мэдээллийн цаг өчигдөр болж, ирэх оны улсын төсөвт хориг тавих тухай тэдний шаардлагад Ерөнхийлөгч хариу ирүүлээгүйг дурдав. Мөн өнөөдөр батлах ёстой нийслэлийн төсвийг ч замбараагүй, хариуцлагагүй хэмээн дүгнэлээ. Тиймээс сөрөг хүчний зүгээс төсөвт хяналт тавин, дараа дараагийн арга хэмжээ авч ажиллахаа онцолсон юм. Түүнчлэн ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд мэдээллээ.
Бэлтгэсэн Б.Уран