Ирэх оны нийслэлийн төсвийн төслийг боловсруулжээ. Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандаг сүрэнгийн танилцуулснаар хотын төсөвт ирэх онд нэг их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Уг дүн нь энэ оны төсвийнхөөс 36.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүний 88.9 хувийг татвараас, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр тусгажээ. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар бол үүнээс 593.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Эл дүн нь энэ оныхоос 425.6 тэрбумаар нэмэгджээ. Ирэх онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 32.1 тэрбум төгрөг хуваарилах нь. Үүнийг есөн дүүрэгт хуваарилан, нийслэлийн иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй төсөл, арга хэмжээнд зарцуулах юм байна. Төсвийн зарлагын тухайд улсын төсвийн дагуу урсгал зардлуудыг санхүүжүүлж, төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхээр боловсруулсан гэж Ж.Сандагсүрэн онцлов. Төсвийн төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит16 дугаар чуулганаар өнөөдөр хэлэлцэнэ.