Монголын 15 спортын холбоо, Монголын спортын корпорацтай хамтран “Нэгдсэн УАШТ 2022”-ыг энэ сарын 8-17-нд “Steppe arena” мөсөн өргөөнд зохион байгуулах нь. Энэ удаа Монголын холимог тулааны холбоо, рөүингийн холбоо, байт харвааны өсвөр үе, залуучуудын тэмцээн болно. Мөн шагай харвааны тэмцээнийг эмэгтэйчүүд, ганцаарчилсан, холимог, пара, багийн төрөлд зохион байгуулна. Тэргэнцэртэй сэлмийн холбооны туялзуур сэлмийнх эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд анх удаа болох нь. Тэгвэл Хөгжөөн дэмжигч тамирчдын холбооны дөрөв, уран сайхны гимнастикийн 45, спортын гимнастикийн 59, Аэробик гимнастикийн насанд хүрэгчдийн 30, өсвөр үеийнхний 16, хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн УАШТ-ийг товложээ. Түүнчлэн жиү жицүгийн 13, өсвөр үе, залуучуудын 11, мастерс ангиллын найм, Монголын тусгай олимпын хорооны боче, ширээний теннис, заалны хоккейн ес дэх удаагийн тэмцээнийг тус тус хийх юм.