С.Санжаадамба, Б.Мөнхбат нарыг “Алтан очир” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулав.
Ч.Наранбаатар хэлэхдээ “Монгол үндэсний бөхийг цэвэр ариун байлгах, допингоос ангижруулах чиглэлээр оройлон оролцож буй та бүхний зүтгэлийг МҮОХ-ноос үнэлж энэхүү шагналаа гардууллаа.
Олимпийн хороо ямар ч үед допингийн эсрэг тууштай тэмцэнэ. Харин одоо бид тус тусдаа тэмцээд байх биш, холбогдох бүх байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй байна. Энэ үйлсэд аваргууд та бүхний үүрэг оролцоо их байх болно” гэжээ.