Туркийн Истанбул хотод энэ сарын 11-12-нд зохион байгуулсан ес дэх удаагийн ДАШТ-д дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нарын удирдлагад Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид оролцлоо. Манай тулаанчдаас тэмцээний салхийг К-44 ангиллын -58 кг-д О.Энхтүвшинзаяа эзэн орны тамирчинтай тулалдаж хагалсан. Мөн “Алдар” спорт хорооны тамирчин Г.Болор-Эрдэнэ -63 кг-д түрүүлж, ДАШТ-ээс тав дахь медалиа хүртэв. Тэрбээр өмнө нь ДАШТ-д дөрвөн удаа түрүүлж байжээ. Мөн Ази тивийн АШТ-д таван удаа аваргаар шалгаран, 2014, 2019 онд дэлхийн шилдэг тамирчин болж байжээ.