Цар тахлын улмаас хоёр жил завсарласан, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн футзалын тэмцээнүүд эхлээд байна. Анхны тэмцээн “Эмэгтэйчүүдийн цом” энэ сарын 1-нд эхэлж, аваргуудаа шалгарууллаа. Тэмцээний медалийн төлөөх тоглолтод “Арвис” клубийнхэн хүчтэй өрсөлдөгч UBC-ийг 3:2-оор буулган авч, аваргын цом өргөх эрхтэй болсон юм. Аваргын төлөөх тоглолт 3:2-оор өндөрлөж, UBC клубээс О.Цасан-Охин, Н.Дашдулам, “Арвис”-аас Ө.Бадамхатан, Т.Энх-Амгалан, Ө.Ундрах нар гоол оруулав. Харин “Туулын том тулнууд” хүрэл медаль хүртсэн. Тэмцээний шилдэг хаалгачаар тус клубийн Б.Мөнхзул, шилдэг тоглогчоор UBC-ийн О.Цасан-Охин шалгарлаа. Мөн шилдэг довтлогчоор “Арвис”-ын Ө.Ундрах тодров. Сонирхуулахад, 18 хүртэлх насны охидын, футзалын лигийн тэмцээн энэ сарын 15-нд эхэлнэ.