Хүндийг өргөлтийн ДАШТ өчигдөр Узбекистаны Ташкент хотод эхэллээ. 137 улсын 800 гаруй тамирчин оролцож буй тэмцээн энэ сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлагад Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчид өрсөлдөх юм. Тухайлбал, эмэгтэйчүүдээс 55 кг-д Э.Энхтамир, 81 кг-д Гавьяат тамирчин М.Анхцэцэг, +81 кг-д ОУХМ Э.Билэгсайхан хүч сорино. Тэднээс Гавьяат тамирчин М.Анхцэцэг өмнө нь 2017, 2019 онд болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Сонирхуулахад, тэмцээнийг зохион байгуулагчдын мэдээлснээр цар тахлын омикрон хэлбэрийн халдвараас сэргийлэхийн тулд өмнөд хөршийнхөн тамирчдаа ДАШТ-д оролцуулахгүй болсноо албан ёсоор мэдэгджээ.