Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг-2021” тэмцээний тойргийн тоглолтууд өндөрлөлөө. “Натур мед ноён”, “Эрчим”, “Хасу мегаватт MGL”, “Хос бар Баянмөнх” багийнхан хагас шигшээд өрсөлдөхөөр шалгарав. Үүнээс хагас шигшээгийн эхний тоглолт өнгөрсөн даваа гарагт болж, Б.Даринчулуун дасгалжуулагчтай “Эрчим” багийнхан “Хасу мегаватт MGL”-ыг гурван ээлж дараалан хожив. “Эрчим”-ийнхэн дахин нэг хожвол аваргын төлөө тунах нь. “Натур мед ноён”, “Хос бар Баян мөнх” багийнхны хагас шигшээгийн цувралын эхний тог лолт тун сонир холтой өрнө сөн. Та ван ээлж үргэлжил сэн ширүүн өр сөл дөөний эцэст “Натур мед ноён” ялсан юм. Тус багийн довтлогч Т.Хангал тоглолтыг дундаас ор хисон ч бусад нь үүргээ амжилттай гүйцэтгэв. Энэ удаа Э.Энх-Амгалан багийнхаа хожилд голлох үүрэгтэй оролцож, 26 оноо авснаар шилдэг довтлогчоор тодров. Дээд лигт анх удаа өрсөлдсөн “Дархан-60” багийнхан V байрт шалгарсан амжилттай тэмцээнийг өндөрлүүллээ. Тэд Дархан-Уул аймгийнхаа 60 жилийн ойд зориулж, ОХУ-аас легио нер Егор Логуновыг урьж, хүч сэлбэснээр сонирхолтой тоглолтууд харуулсан. Улмаар энэ жилийн лигийн тоглолтод шинэ өнгө төрх бий болголоо. Мөн тойргийн шатнаас хасагдсан “Хос бар Баян мөнх” багийнханд ч онцлох зүйл олон байв. Тэд лигийн эхний тоглолтдоо өмнөх жилийн аваргын цом гардсан, Л.Баатархүрээ дасгалжуулагчтай “Хасу мегават MGL” багийг хожив.
“Алтайн барс хилчин”-г хөгжөөн дэмжигчид нь лигт түрүүлэх магадлалтай багийн нэгт тооцож байв. Гэсэн ч тэд II тойрогт нэг хожиж, таван удаа ялагдсанаар VI байрт жагссан. Энэ жил тус багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь тоглолтод нөлөөлжээ. Тухайлбал, залуучуудын багаас Б.Мөнхсайхан, М.Мөнхсайхан, Д.Нямдагва, Д.Шивоонцоо нарын тоглогч “Алтайн барс хилчин”-ий энэ удаагийн бүрэлдэхүүнд багтсан. Багийн холбогч, чөлөөт хамгаалагчийн байрлалд шинэ тоглогч ирсэн нь тэдний хувьд хүндхэн сорилт байлаа. Дээд лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй багуудын нэг, Г.Баярсайхан дасгалжуулагчтай “Уурхайчин” мөн л тэмцээнээ дуусгав. Тэд өсвөр үе, залуучуудын ангиллаас хүч түрэн гарч ирсэн залуу тамирчдын ур чадварт түшиглэж багаа бүрдүүлсэн. “Үндэсний дээд лиг”-ийн аваргын төлөөх тоглолт Спортын төв ордонд энэ сарын 20-нд болно.
Бэлтгэсэн Г.Цэцэг