Гүржийн Тбилис хотод болсон насанд хүрэгчдийн пара пауэрлифтингийн ДАШТ-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцов. Тэрбээр эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Иран, Узбeкистан, Малайз, Бразил, Саудын Араб, Бахрайн зэрэг 20 гаруй орны тамирчидтай өрсөлдөж, 244 кг-ыг шахаж мөнгөн медалийн эзэн болжээ.
Түүний жинд Ираны тамирчин Чарибши Алиакбар (245 кг) дэлхийн аваргаар тодорсон бол Рази Саман (235 кг) хүрэл мeдаль хүртсэн байна. Тус тэмцээн нь “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгож байгаагаараа онцлог аж.