Узбекистаны Ташкент хотод энэ сарын 7-нд эхлэх хүндийг өргөлтийн ДАШТ-д БНХАУ-ын баг оролцохооргүй боллоо. Үүний шалтгаан нь коронавирусийн цар тахлын улмаас тамирчдын гадаадад зорчихыг хязгаарласантай холбоотой гэнэ. Уг нь тус тэмцээнд Хятадын баг 81 кг-ын жингийн дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтын эзэн Ли Даиня тэргүүтэй найман тамирчинтай оролцохоор төлөвлөж байв.
Ташрамд сонирхуулахад, БНХАУ-ын хүндийг өргөгчид нийт долоон алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар 2020 оны олимпын наадамд багийн дүнгээр тэргүүлж байсан юм.
Бэлтгэсэн Н.Энх