Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж, “IJF world tour” тэмцээнийг ирэх жил эх орондоо зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурсан. Манай улс 2009-2011 онд “Чингис хаан дэлхийн цом”, 2012-2016 онд “Чингис хаан гран при” тэмцээнийг зохион байгуулсан. Тэгвэл эх орондоо дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулах “Их дуулга”-ын эхний тэмцээн ирэх жилийн зургадугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотод болох нь. Энэ нь эрэмбээрээ ДАШТ, “World mas¬ters”-ын дараа бичигддэг, олимпын наадмын эрхийн оноо олгох томоохон тэмцээн юм.