Японд төрж, өссөн эгч дүүс Б.Хулан, Б.Халиун энэ жил өсвөр үе, залуучуудын УАШТ-д ирж оролцлоо. 2018, 2019 онд Бүх Японы өсвөр үеийн УАШТ-ий аварга Б.Хулан энэ удаа залуучуудын ангилалд зодоглож хүрэл, дүү Б.Халиун нь өсвөрийнхөөс мөнгөн медаль хүртсэн. Эгч нь Хэнтий аймагт 2019 онд болсон өсвөрийн УАШТ-ээс алтан медальтай арлын орныг зорьж байв. Олимп, дэлхийн олон аварга төрүүлсэн “Шигакүкан” ахлах сургуульд сурдаг тэд тус улсын алдарт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубээс тамирчны гараагаа эхлүүлжээ.