Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчид Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор Узбекистаны Ташкент хотыг ирэх долоо хоногт зорино. Тус хотод ирэх сарын 5-15-нд зохион байгуулах тэмцээнд 137 орны 800 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Энэхүү тэмцээнээс эхэлж, “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тул туйванчдын хувьд чухал өрсөлдөөн болох нь.
Манай баг тамирчдаас “Алдар” спорт хороо, “Эрхэт Монгол” группийн тамирчин М.Анхцэцэг 2017, 2019 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Токиогийн олимпын наадамд IV байр эзэлсэн юм.
Бэлтгэсэн Г.Цэцэг