“U19 залуучуудын цом 2021” хөлбөмбөгийн тэмцээний аваргын төлөөх тоглолтод “Дэрэн” клубийнхэн яллаа. Тэд ДМЮ клубийнхэнтэй өрсөлдөж, 2:2 оноогоор тэнцсэн ч торгуулийн цохилтоор ялж, алтан медаль, аваргын цом гардав. Хүрэл медалийн төлөөх тоглолтод “Хөх чононууд”, “СП фалконс” клубийнхэнтэй өрсөлдөж, 4:0-ээр буулгаж авав. Тоглолтын шилдэг хаалгачаар “Дэрэн” клубээс О.Хантегин, шилдэг хамгаалагчаар Н.Хашчулуун тодорлоо. Мөн “Хөх чононууд”-аас А.Содмөнх шилдэг хагас хамгаалагч, ДМЮ-ын Б.Дамдинсүрэн шилдэг довтлогчоор шалгарав.