Нэгдсэн ДЭЭД ЛИГ энэ сард эхлэхээр болсон талаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ. Тодруулбал, тус газраас "Энэ салбарт үүсээд байсан үл ойлголцолд цэг тавьж, бүх талууд нэгдэн, нэгдсэн лигт оролцохоор боллоо. 10 гаруй жил үргэлжилсэн сагсан бөмбөгийн салбарын талцал, хуваагдал албан ёсоор дуусаж, нэг зүгт харж байна" хэмээв.
Нэгдсэн лигт 12 баг оролцох бөгөөд одоогоор 10 багийн нэр тодорсон байна. Харин нэмэлт хоёр эрхийн төлөөх тоглолтуудыг удахгүй тов зарлаж, явуулахаар болжээ.