ОХУ-ын Москвад ирэх сарын 3-нд болох чөлөөт бөхийн халз барилдааны “Гран при Москва-кубок алроса” шоу тэмцээнд 125 кг-ын жинд Монголоос ОУХМ М.Лхагвагэрэл зодоглоно. Тэрбээр жингийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг, Европын АШТ-ий мөнгөн медальт, хойд хөршийн тамирчин Сергей Козыревтэй хүч сорих нь. Энэ удаа Токиогийн олимпын хүрэл медальт Ираны бөх Амир Хоссейн уг тэмцээнд оролцохгүй болжээ. Сонирхуулахад, үндэсний бөхийн цол, чимэг олгодог 30 дахь удаагийн Бүх цэргийн наадамд аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглосноос М.Лхагвагэрэл түрүүлж, “Цэргийн арслан” цол хүртсэн юм.
Бэлтгэсэн Г.Цэцэг