Хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн өсвөрийн тамирчид “Боруссиа Дортмунд” клубийнхэнтэй хамтарсан бэлтгэл хийхээр Европыг зорив. Тэд “Барселона”, ПСЖ, “Валенсия” клубийн өсвөрийн багийнхантай “Серф кап” тэмцээнд оролцож, ур чадвараа сорих аж. Монголын хөлбөмбөгийн холбоо ирээдүйн шилдэг хөлбөмбөгчдийг бэлдэх зорилгоор “Элит академи”-ийг 2019 онд нээсэн. Цар тахлын улмаас хүүхдүүд бэлтгэл хийгээгүй. Тэгвэл ч энэ жилээс 14, 16, 19 хүртэлх насны ангилалд суралцуулахаар боллоо. Тус академийн 19 хүртэлх насныхны ахлах дасгалжуулагчаар И.Отгонбаяр, туслахаар нь Б.Баттүшиг, 16 хүртэлх насныхад ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай, туслахаар нь Ж.Баяртулга, 14 хүртэлх насныхад ахлах дасгалжуулагч П.Алтантулга, туслахаар нь Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ ажиллах болжээ. Эмэгтэйчүүдийн 14 хүртэлх насныхны ахлах дасгалжуулагч Э.Шинэбаяр, туслахаар нь А.Алтантуяа, Б.Намуун нар ажиллана.
Бэлтгэсэн Г.Цэцэг