Монголын цанын үндэсний шигшээ багийн тамирчид ирэх онд болох “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох эрх нэмж авахаар бэлтгэлээ базааж байна. Тухайлбал, Швейцар улсад болох Дэлхийн цом болон Олон улсын цанын холбооны зургаан цуврал тэмцээнд оролцох нь. Манай тамирчид Финландад өнгөрсөн жилийн хоёрдугаар сард болсон Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах болон Германд зохион байгуулсан ДАШТ-д оролцож, өвлийн олимпын наадамд гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15, эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд оролцох эрх авсан. Тухайлбал, ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар олимпод оролцох болсон. Дээрх олимпын квот хоёр эрхээр оролцуулах тамирчнаа Монголын цанын холбоо хараахан шийдээгүй. Дэлхийн цомын цуврал тэмцээнд тав, оюутнуудын ДАШТ-д оролцсон долоон тамирчны хэнийх нь оноо өндөр байхаас хамаарч өвлийн олимпод сойх аж.