АНЭУ-ын Абу-Даби хотод зохион байгуулж буй жиү жицүгийн өсвөрийн ДАШТ-ий улбар шар бүсний ангилалд -37 кг-ын жинд хүч үзсэн, “112 fight academy”-ийн тамирчин Б.Билгүүнтэй алтан медаль хүртлээ. Ногоон бүсний ангилалд охидоос “Magic” багийн Г.Энхжин 48 кг-д удаалж, хөвгүүдээс Б.Тэмүүлэн 55 кг-д хүрэл медаль зүүв. Тэгвэл насанд хүрэгчдийн мастерсын ДАШТ-д зодоглосон манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн хөх бүсний ангилалд 62 кг-д “Гаруда” академийн Т.Цэнд-Аюуш, хар бүсний 70 кг-д BB академийн Б.Буяндэлгэр алтан медаль авав. Мөн 49 кг-д Н.Чаминтуяа мөнгө, эрэгтэйчүүдээс бор бүсний 85 кг-д “Ид шидийн орон-2” клубийн дасгалжуулагч, “Гаруда” академийн Б.Энхтүвшин тэргүүлж, 120 кг-д Д.Баярсайхан мөнгө, ягаан бүсний 94 кг-д Б.Батжаргал хүрэл медаль хүртжээ. Ташрамд дуулгахад, жиү жицүгийн өсвөр үе, залуучуудын УАШТ энэ сарын 26-нд, мастерс, насанд хүрэгчдийнх 27-нд болно.