АНУ-ын Лас-Вегас хотод энэ сарын 11-13-нд зохион байгуулсан жиү жицүгийн мастерсын ДАШТ-д Монголын 21 тамирчин хүч сорив. Манай бөхчүүдээс тэмцээний салхийг хагалж, “Гаруда” академийн Б.Бундхорол цагаан бүсний М2 ангиллын -76.2 кг-ын жинд өрсөлдөн, дэлхийн аварга боллоо. Тус бүсний +100 кг-д Б.Гантулга, Б.Мэндбаяр, А.Өсөхбаяр нар мөнгөн медаль хүртсэн юм. Хөх бүсний +94 кг-д Сүхбаатар аймгийн харьяат О.Баярхүү хүрэл, ягаан бүсний -94 кг-д С.Өлзийбаяр хүрэл, хар бүсний -76 кг-д Д.Сүлдбаяр мөнгөн медалийн эзэн болжээ. Тэгвэл бор бүсний М3 ангиллын +100 кг-д “Их шавь” дэвжээ, “Монде” группийн тамирчин Г.Эрхэмбаяр түрүүлж, гурав дахь удаагаа дэлхийн аваргаар шалгарлаа. Тэрбээр өмнө нь 2013 онд хөх, 2015 онд ягаан бүсний ангилалд тэргүүлж байжээ.