Ирэх жилийн есдүгээр сарын 10-25-ны хооронд БНХАУ-ын Ханжоу хотод болох Азийн наадамд багтсан “PUBG mobile” тоглоомыг хөгжүүлэгчид тэмцээнд оролцогч нарт өрсөлдөөний тэгш, шударга нөхцөл бий болгохоор төлөвлөжээ. Үүний тулд тоглоомынхоо шинэ хувилбарыг бүтээж эхэлсэн байна. Тус тоглоом нь Азийн наадмын хөтөлбөрт шинээр багтсан найман цахим спортын нэг юм.
Тоглогчид эзэнгүй аралд хаягдаж, хоорондоо тулалддаг үйл явдал бүхий эл алдартай тоглоомыг БНХАУ-д тоглох боломжгүй. Харин уг тоглоомын нутагшуулсан хувилбар буюу “Peacekeeper elite”-ийг тус улсад зөвшөөрдөг юм. Түүнчлэн хувийн мэдээллийн асуудлаас шалтгаалж тус тоглоомыг 2020 оны есдүгээр сард Энэтхэг улс хориглосон. Улмаар тусдаа хувилбар буюу “Battlegrounds mobile India” тоглоомыг бүтээсэн юм. Тиймээс Азийн наадамд зориулан шинээр гаргах “PUBG mobile”-ийн шинэ хувилбар нь сонгон шалгаруулах тэмцээнд оролцогчид болон эрхээ авч наадамд өрсөлдөх тамирчдад ижил тэгш боломж олгох юм билээ. Үүнээс гадна Ханжоуд тамирчид “EA sports FIFA”, “League of legends and street fighter V”, “Arena of valor asian games”, “Dota 2”, “Dream three king¬doms 2 and hearthstone “тоглоомooр медалийн төлөө өрсөлдөнө.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар