Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, "Токио-2020" олимп болон паралимпын наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн дээд одон медаль гардуулахаар болсныг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулгад гавьяат дасгалжуулагч, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Бат-Очирын Болортуяад гавьяат тамирчин цол хүртээхээр болсон байна.
Шагналыг маргааш Төрийн ордонд 14.00 цагаас гардуулах аж.