Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгчдээс Ө.Батцэцэг тивийн шүүгчийн шалгалтад амжилттай тэнцсэн Монголын тав дахь, эмэгтэйчүүдээс анхны элит шүүгч болжээ. Тэрбээр улсын дээд зэрэглэлийн тэмцээн болох Үндэсний дээд лиг, Үндэсний I лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг. Ө.Батцэцэг ур чадвараа батлан харуулснаар Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгчдийн өндөр шалгуурыг давж, эгнээнд нь багтав. Тэрбээр өнгөрсөн жил Олон улсын хөлбөмбөгийн холбооны туслах шүүгчийн зэрэглэлтэй болж, олон улсын шүүгчдийн жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүлсэн юм.
Бэлтгэсэн Г.Цэцэг