Сербийн Белградад хотод чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 1-7-нд болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Н.Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр шөвгийн наймд Францын Арман Елояаныг 11:4-өөр илүүрхэж, хагас шигшээд ОХУ-ын Артур Чебодаевт 3:5-аар хожигдсон юм. Медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Кристофер Канноныг оноогоор (10:0) цэвэр ялж, шагналын тавцанд зогсжээ. Монголын долоон тамирчин тус тэмцээнд зодоглосноос хоёр нь хүрэл медальтай ирэх нь.