Саяхан Латви улсын Рига хотод болж өнгөрсөн “Grand Swiss” өндөр зэрэглэлийн шатарын тэмцээний хүрээнд 11 сарын 9-ний өдөр алдарт шатарчин Михайл Таль -ийн нэрэмжит Олон улсын холимог нээлттэй түргэн тоглолтын тэмцээн болжээ. Уг тэмцээнд Үндэсний шигшээ баг, Алдарт спорт хороо, Гэгээн Арвай клубын тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул 18 өрөг тоглож, 9 оноогоор эмэгтэйчүүдийн ангилалдаа ТЭРГҮҮН байр эзлсэн талаар Монголын шатарын холбооноос мэдээллээ.