Сербийн Белград хотод үргэлжилж буй 23 хүртэлх насныхны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт “Хасу мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд энэ жилийн Европын АШТ-ий мөнгөн медальт, ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар ялагдаж, медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Германы Софиа Шифлийг 13:0 оноогоор цэвэр ялсан юм. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас U23 ангиллын ДАШТ-ээс 11 дэх медалийг эх орондоо авчирч байна. Тэгвэл залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт “MJ” клубийн тамирчин М.Мөнхгэрэл 53 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн Зенеп Йетгилд 3:8-аар хожигдож, V байрт шалгарсан бол эрэгтэйчүүдээс “Хасу мегастарс” клубийн тамирчин Н.Наранхүү хүрэл медалийн төлөө барилдана.