Испанийн “Реал” баг хагас хамгаалагч Э.Азарыг өөр баг руу явуулахад бэлэн байгаа гэж АВС мэдээллээ. Тус сайтын мэдээлснээр Английн хэд хэдэн баг, тэр дундаа Э.Азарын 2012-2019 онд тоглож байсан “Челси” бельги тоглогчийг авах боломжийг судалж байгаа гэнэ. Түүнчлэн Э.Азарыг Испаниас явах хүсэлт гаргавал багийн удирдлага татгалзахгүй бөгөөд өдгөө бүх зүйл тоглогчийн хүслээс шалтгаалах нөхцөл байдал үүссэн аж. Энэ улиралд Э.Азар Ла лигт есөн тоглолтод оролцохдоо ердөө ганцхан гоолын дамжуулалт өгчээ.
Бэлтгэсэн Н.Энх