Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны J хэсгийн сүүлчийн тоглолт өнгөрсөн сарын 31-нд болсон. Тоглолтын эхний гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоос алдсан манай шигшээ багийнхан нэгдүгээр үе дуусахаас өмнө амжиж тооны харьцааг 1:2 болгож тэргүүлсэн. Тэгвэл тэнцээний гоолыг Лаосын шигшээ багийн тоглогчид өөрийн хаалганд, тэргүүллийн бөмбөгийг О.Оюунболд оруулсан. Лаосчууд хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад оноог 2:2 болгон тэнцүүлэв. Улмаар тоглолтын төгсгөлд 3:2 болгон тэмцээнээ хожлоор өндөрлүүлсэн юм. Хэсгийн аваргын төлөөх тоглолтод Малайз, Тайландын багийнхан өрсөлдөж, 0:0-ээр тэнцэв. Хэсгээ зургаан оноотой тэргүүлсэн Малайзын шигшээ баг тэмцээнийг үргэлжлүүлэх эрх авсан. Тайландын багийнхан II байр эзэлж, бусад хэсгийн удаалсан багуудын чансаанаас хамаарч аяллаа үргэлжлүүлэх, эсэх нь шийдэгдэнэ.
Бэлтгэсэн Г.Цэцэг